“Халхын голын тулалдаан дахь хилийн тусгай батальон”

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Зөвлөлт-Монголын дайчид Халхын голын тулалдаанд Японы милитаристуудыг бут цохисны 75 жилийн ой удахгүй болох билээ. ОХУ-ын Элчин сайдын яаманд түүхэн энэ явдалтай холбоотой нэгэн шинэ номыг өчигдөр танилцуулсан юм. “Халхын голын тулалдаан дахь хилийн тусгай батальон” нэртэй энэ номыг зохиогч, “Восточный рубеж” (“Дорнодын хил”) хайгуулын багийн ахлагч И.Сеченов энэ арга хэмжээнд оролцохоор Эрхүүгээс хүрэлцэн ирсэн байлаа.

75 жилийн өмнөх амь эрссэн ширүүн тулалдаанд оролцож явсан манай улсын 39, ОХУ-ын долоон иргэн л амьд сэрүүн үлдээд байгаа ажээ. И.Сеченов тэдний нэг болох Эрхүү хотод амьдардаг, Халхын голын тулалдааны үеэр Баянтүмэн (одоогийн Чойбалсан хот) дахь цэргийн эмнэлэгт сувилагч байсан ахмад дайчин Е.Чувашоваг олж уулзан дурсамжийг нь тэмдэглэж авсан тухайгаа ярьсан юм. 

Манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.Азизовын тэмдэглэснээр, Халхын голын тулалдаанд ялалт байгуулснаар Монгол Улс тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа батаалгаажуулсны дээр ЗХУ дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр фронтод хүчээ тарамдуулах аюулгүй болж, нацист Германы цэрэг Москвад тулж ирээд байхад Японоос эмээлгүй Сибириэс зарим анги нэгтгэлээ татан хүчээ сэлбэх боломжтой болжээ. И.Азизов хэлэхдээ, 70 км-ийн өргөн фронтод дөрвөн сарын турш сөргөлдөгч талууд цэргийн нэлээд хүчийг төвлөрүүлэн тулалдсан нь дэлхийн хоёрдугаар дайны тулалдаануудтай дүйцэхүйц далайцтай болсон бөгөөд үндсэндээ энэхүү дайны удиртгал анхны тулалдаан болсноороо дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гэсэн юм.

И.Сеченовын шинэ номонд Халхын голын тулалдаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн тодорхой нэгэн батальон, түүний биелүүлсэн үүрэг, бие бүрэлдэхүүний хувь заяаг нарийвчлан судалжээ. Энэ номыг гаргах эхлэл 2009 онд түүхийн хайгуулч В.Ефремов Монголд амь үрэгдсэн хилчдийн жагсаалтыг шилжүүлэн өгснөөс эхтэй ажээ. Тэр цагаас хойш хоёр орны олон байгууллага, хувь хүний тусламжийн үр дүнд 30 цэрэг, офицерээ алдсан ч Халхын голын тулалдаанд фронтын ар талд нэвтрэн орсон Японы хорлон сүйтгэгчидтэй тэмцэх, зам тээврийн чухал объектуудыг хамгаалах үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн тус батальоны тухай үлдсэн бүхий л түүхэн баримт бичгийг нэг нэгээр цуглуулан энэхүү номыг бүтээсэн байна.

И.Сеченовын удирддаг “Восточный рубеж” хайгуулын баг Халх голын орчимд 10 дахь хайгуулын ажил хийхээр хүрэлцэн иржээ. Тус баг өмнөх хайгуулын ажлын үр дүнд Зөвлөлтийн 51 дайчны шарилыг илрүүлэн оршуулж, хөшөө босгосон аж. “Восточный рубеж” хайгуулын баг өдгөө Москвагийн Поклонная гора дахь Аугаа эх орны дайны төв музейд Халхын голын тулалдаанд зориулсан үзмэрүүдээ дэлгээд байгаа юм байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин