Н.Гончиг: Төв аймагт Д.Баярбат, Б.Ариунболд нар хамтран хууль зөрчиж байна

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Хэрлэн  

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Гончиг  “Үндэсний мэдээллийн төв”-д 12.30 цагт хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр Баян-Өнжүүл сумын огцорсон Засаг дарга ажлаа хийсээр байгаа тухай болон Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат АТГ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хугацаа хожиж дураараа авирлаж байгаа тухай сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэвлэлийн хурал хийлгэсэн учир нь Төв аймгийн АН хууль зөрчигдийн толгойг илж байгаад шударга ёсны төлөө үгээ хэлэхээр ирсэн гэдгээ тэр онцоллоо. Түүний мэдээлж буйгаар  Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболд нь удаа дараа хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан. Тэр нь АТГ-ын шалгалтаар тогтоогдон хуулийн дагуу албан тушаалын хариуцлага тооцох арга хэмжээ авахуулахад хүрчээ. Иймд Б.Ариунболдын асуудлыг сумын ИТХ-аар хоёр ч удаа хэлэлцээд  огцруулах шийдвэр гаргажээ. Гэтэл  Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат түүнийг  хаацайлж, хамгаалсан үйлдлүүд гаргаж, ингэснээрээ  Монгол Улсын хуулиас дээгүүр эрх мэдлийг үзүүлж байгаад иргэд бухимдаж байгааг тэрээр  ярьж байна.

Д.Баярбат Засаг дарга Б.Ариунболдыг огцруулах тухай эхний  шийдвэрийг “Б.Ариунболд нь ажил үүргээ хэрэгтжүүлж чадаагүй гэж дүгнэх боломжгүй, сумын Засаг даргаас огцруулах хэмжээний ноцтой зөрчил илрээгүй байна” гэсэн байна. Ингээд  “Огцруулах тухай саналыг хүлээн авахаас татгалзсугай” хэмээн өнгөрсөн тавдугаар  сарын 1-ний өдөр захирамж гаргажээ.

Харин хор дахь удаагаа сумын ИТХ нь хуралдаж, огцруулах шийдвэрээ хүргүүлэхэд   “...дээрх үүссэн нөхцөл байдлын талаар аймаг орон нутгийн захиргааны байгууллагуудаас баг, ажпын хэсэг томилон нягталж тодруулан шийдвэрлэж, хариу хүргүүлэх тул дурдсан хугацаанд шийдвэ гаргах боломжгүй” гэсэн байна.

 Иймээс хууль зөрчсөн  үйлдлүүд нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, ИТХ нь хоёр  ч удаа огцруулах шийдвэр гаргачихаад  байхад Б.Ариунболд Засаг даргын суудалдаа “шигдсээр” байгаад сумын иргэд нь бухимдаж, ИТХ нь шаардлага тавьж байгааг Н.Гончиг хэллээ. Нөгөө талаас аймгийн Засаг дарга Д.Баярбат хариуцлага алдсан  сумын Засаг даргыг үхэн хатан хамгаалж зууралдсаар байгаагийн цаана ямар нэгэн ашиг сонирхол байна уу гэж асуухад хүргэжээ. Хамгийн гол нь  хугацаа хожиж ахин хууль зөрчиж, ард иргэдийг хохироож мэдэх байдал үүсгэж байгааг Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувиар олон нийтэд мэдээлсэн нь энэ ажээ. Хэвлэлийн хурлын үеэр тэрээр  Баян-Өнжүүл сумын Засаг дарга  Б.Ариунболдын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх баримтыг танилцуулсан юм. Үүнд:

-2013-2014 оны эхний  таван  сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгахад Төсвийн тухай хуулийн 16.5.5 дах заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-2 дах хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл тогтоогдсон.

 -2013 онд сумын 40 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхтэй холбогдуулж “Мега майнез” ХХК-иас  гурван  сая төгрөг, “Эрдэнэжаст” ХХК-иас 3 сая төгрөг, “Хаан” банкнаас 300 мянган төгрөг буюу нийт 6 сая 300 мянган төгрөгийн хандивыг Орон нутгийн хөгжлийн сангийн дансаар хүлээн авч зарцуулсан нь Засгийн газрын 2012 оны 109 дүгээр тогтоолын 1-д заасныг, Төсвийн байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дах хэсгийг тус тус зөрчсөн.

-2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр захирамжаараа орон нутагт төрийн албан хаагчийн орон сууц барих ажлын тендерийг явуулах үнэлгээний хорооны дарга, гишүүдийг томилсон бөгөөд тэдгээр нь тендер сонгон шалгаруулалт явуулахдаа Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”-ийг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй нийтлэг зөрчил гарсан.

-Барилга барих тусгай зөвшөөрөлгүй “Түмэн сүүн гэрэл” ХХК-ийг тенденрт сонгон шалгаруулж нийт 174 сая 500 мянган төгрөгний өртөгтэй таван  айлын орон сууц барих хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан.

-“Мон авзага хайрхан” ХХК-тай сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны нийт 35 сая 222 мянга 500 төгрөгний өртөг бүхий ажпыг гүйцэтгэх гэрээ байгуулж “Босго үнэ шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтанд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг давж шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үнийн дүнгээс 1 сая 506 мянган төгрөгийг “Мон авзага хайрхан” ХХК-д илүү олгосон зэрэг нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн.

-“Түмэн сүүн гэрэл” ХХК-ний захирал нь “Мон авзага хайрхан” ХХК-ний нэрийг ашиглаж сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж хамтран ажилласан зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болсон гэв. Эцэст нь дээрх зөрчлүүд гарсан нь тогтоогдсон тул “Б.Ариунболдод Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч 2014 оны  долдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурцын гарын үсэгтэй албан тоот долдугаар сарын 21-нд Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад очсон ч өнөөг хүртэл Б.Ариунболдын асуудал шийдэгдэхгүй байсаар байгаа ажээ.

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

3 цаг 59 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

18 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

18 цаг 4 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12