Д.Трамп Голаныг эзэмшихийг яагаад зөвшөөрсөн бэ?

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дональд Трамп  Израилийг Голаны өндөрлөгийг эзэмшихийг дэмжсэн шийдвэр гаргажээ. Харин үүнийг нь Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүхэн шийдвэр гэж дүгнэсэн ч бусад орон шүүмжилж, ноцтой анхааруулга өгсөн аж.  Гэхдээ АНУ,  дэлхийн ихэнх орон удаан хугацааны турш  Тель Авив Голаны өндөрлөгийг 1967 онд  Израиль ,Арабын хооронд болсон дайны үеэр Сириэс булаан авч эзэлснийг эсэргүүцэж ирсэн байна. Энэ талаар АНУ-ын гадаад бодлогын асуудлын судлаач “ВВС”-гийн сэтгүүлч  Барбара Плетт “НҮБ-ын дүрэмд зааснаар  эзэлсэн газар нутагтаа үлдэж болохгүй, хэлэлцээр хийх ёстой. Харин Дональд Трамп үүнийг  өөрчилсөн гэж буруутгажээ. Мөн Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт  өөрийн зорилгоо ил тод болгож, АНУ Голаны өндөрлөг нь Израилийн хувьд стратегийн  чухал ач холбогдолтой болохыг  хүлээн зөвшөөрөх болсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр уржигдар энэ шийдвэрээ баталсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Харин Цагаан ордны зүгээс хэрэгжүүлсэн алхамд  Бенжамин Нетаньхяу талархаж байгаагаа илэрхийлсэн байна.  Тэрээр “Израиль нь  Голаны  өндөрлөгийг эх орноо хамгаалсан  шударга дайнаар олж авсан гэв. Харин энэ үйл явдлыг  олон улсын нийгэмлэгт “Цохилт өгсөн” хэрэг гэж тодорхойлоод бүх боломжтой гэж үзсэн аргаараа  Голаны өндөрлөгийг буцааж авах ёстой гэж үзжээ. ОХУ ч  Сирийн ерөнхийлөгч Башар Аль Басадыг иргэний дайнд зэвсэгт хүчнээрээ дэмжиж байсан гэж ярьсан байна. Түүнээс гадна  Дональд Трампын энэ шийдвэр нь Ойрхи Дорнод, Сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа Туркт   шинэ мөргөлдөөн үүсэхэд хүргэж болохыг сануулжээ.  Тэрээр “ Дональд Трампын байр суурийг зөвшөөрөх боломжгүйгээс гадна НҮБ-д энэ байр сууриа хамгаалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.  Харин НҮБ-ын дарга Антонио Гутерришийн хэв­лэлийн төлөөлөгч “Голаны өндөр­лө­гийн статус өөрчлөгдөөгүй” гэж  зар­ла­сан аж. Гэхдээ яагаад энэ газар их чухал вэ. Ямар учраас Дональд Трамп одоо Цагаан ордны байр суурийг өөрч­лөхөөр шийдэв  

Голаны өндөрлөг гэж юу вэ?

  Энэ өндөрлөг нь Сирийн нийслэл Дамаскаас баруун өмнөд зүгт байдаг  60 гаруй километр ойролцоогоор 1200 километр газар нутагтай  чулуурхаг тал газар юм.  Израиль  улс Сирийн газар нутгийн ихэнх хэсгийг 1967 онд өрнөсөн зургаан өдрийн дайны төгсгөлөөр булааж авсан ажээ. Харин 1973 оны мөргөлдөөний үеэр Сирийн зүгээс газар нутгаа эргүүлэн авахаар оролдсон байна.  Түүнээс хойш жилийн дараа талууд хоёр орныг 70 километроор тусгаарласан зэвсэгт хүчнүүд нь хянахаас гадна НҮБ-ын зэвсэгт хүчнийхэн хянасан зэвсэггүй бүс байгуулахад анхаарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Гэсэн ч хоёр орон дайсагнасан байдлаа хадгалсаар байв. Харин 1981 онд Израилийн парламент Голаны өндөрлөгийг өөртөө нэгтгэсэнтэй тэнцэхүйц алхмыг хийсэн нь  Израилийн засаг захиргаа, удирд­лага, хуулийг хэрэгжүүлсэн  хуулийн тогтоомжийг баталсан байна. Гэвч олон улсын нийгэмлэг энэ тогтоомжийг нь зөвшөөрөөгүй учраас Голаны өндөрлөг Сирийн мэдэлд үлдсэн юм. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн 497 тогтоолоор  Израилийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус, олон улсад албан ёсоор нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн ажээ. Энэ бүс нутагт 20 мянга гаруй хүн амьдардаг еврей иргэдийн 30 гаруй тосгон байдаг гэсэн тооцоо байдаг байна. Мөн 20 гаруй мянган сиричүүд амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь Голаны өндөрлөгийг Израиль өөртөө нэгт­гэхэд дүрвэсэн дервиш арабууд ажээ.  

Яагаад энэ өндөрлөг чухал вэ?

  Голаны өндөрлөг нь улс төр, стратегийн хувьд их чухал газар юм. Учир нь Сирийн  зүүн хэсэг, нийслэл Дамаск  энэ өндөрлөгийн хамгийн өндөр цэгээс харагддаг байна. Сири улс энэ өндөрлөгийг эзэмшиж байхдаа Израилтай 1948-1967онд хийсэн дайны үеэр их буугаа байрлуулж байлдахад ашиглаж байжээ. Харин одоо энэ газар нутаг нь Израилийн хувьд сиричүүдийн хөдөлгөөнийг хянах давуу талыг олгодог байна.  Түүнээс гадна энэ газрын байгалийн саад бартаа, байршил  нь Сирийн зүгээс хийх зэвсэгт хүчний эсрэг тэмцэхэд тусалдаг юм. Мөн голдуу халуу шатаж байдаг орны хувьд усны гол ундарга болсон газар юм байна. Борооны ус Голаны сав газар унаж Иордан голд цутгадаг. Энэ өндөрлөг нь Израилийн хувьд усны хангамжийн гурав дахь эх сурвалж болдог аж. Мөн үржил шимтэй газар нутагтайгаас гадна галт уулын газрын хөрс нь мал өсгөх, усан үзэм тарихад зохицсон газар ажээ.  

Израиль энэ газар нутгийг буцааж өгөх боломжтой юу?

  Сири улс Голаны өндөрлөгийг буцааж авах талаар гэрээ хийхийг хүссээр иржээ. Тухайлбал,  2003 оны сүүлчээр Сирийн ерөнхийлөч Басар Аль Асад Израилтай энхтайван тогтоох харилцан яриа дахин хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ. АНУ 1999, 2000 онд зуучилснаар  хийсэн хэлэлцээрээр  Израилийн ерөнхий сайд Эхуд Барак энэ газар нутгийн ихэнх хэсгийг Сирид буцааж өгнө гэж амласан байна. Сири нь Израилийг 1967 онд эзэмшиж байсан хилээс нь бүрмөсөн гарахыг хүсдэг байна. Ингэснээр Дамаск хот Галилын тэнгисийн баруун эргийг хянах боломжтой болох ажээ. 2006 онд Израиль, Сири нь Туркийн засгийн газрын зуучилснаар дахин хэлэлцээр хийж эхэлсэн байна. Гэвч Израилийн ерөнхий сайд Эхүд Олмерт авлигын улмаас огцорсноос  хэлэлцээр хойшлогдсон байна.  Харин Бенжамин Нетаньяху ерөнхий сайдаар 2009 онд сонгогдсноор Голаны өндөрлөгийн хувьд баримталж байгаа байр сууриа чангалахад бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.27 № 63 (6030)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

21 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

39 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 5 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 18 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06