Б.Гарамгайбаатар: Засгийн газар муу ажилласнаас Оюутолгой гацлаа

2013-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод үе үеийн Төрийн тэргүүнүүд, сайд нартай уулзаж эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр үе үеийн Монгол Улсын Засгийн газрын удирдлагууд, УИХ-ын удирдлагуудтай уулзаж Ерөнхийлөгч санал бодлоо солилцлоо. Дараа нь Засгийн газрын гишүүдтэй уулзлаа. Одоогийн байдлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ёсоор шийдэгдээгүй байна. Магадгүй ойрын үед УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж энэ тухай ярих байх. Тэр үеэр хэлэлцэх асуудлууд тодорхой болох байх.

-Оюутолгойд үүссэн нөхцөл байдал ямар байна вэ. Далд уурхайн бүтээн байгуулалт нь хойшиллоо. Цаашдаа асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал Монгол Улсын Их хурал дээр хоёр асуудал байна. Нэг нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцэж баталж, га­даадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой. Тэр хууль эрх зүйн орчин нь тогтвортой удаан хугацаагаар мөрдөгдөх ёстой. Хоёрдугаарт, шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Бусад асуудал, тухайлбал Оюутолгойтой холбоотой, Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Засгийн газарт эрх нь бий. Засгийн газар, Оюутолгойн ТУЗ, холбогдох яамд энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Тийм ч учраас дөрвийн дөрвөн сайдаар ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг Оюутолгойтой харилцан зөвшилцөж, ажлыг хэвийн хэмжээнд явуулах ажлыг хийх ёстой байсан. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагүй болоод л энэ асуудал үүсчихээд байна. Байнгын хорооны даргын хувьд би ингэж дүгнэж байгаа. Нэг ёсондоо Засгийн газар ажлаа сайн хийх ёстой. Тэд ажлаа хийж чадаагүйгээс болоод улс орны байдал, хүмүүсийн сэтгэхүйд таагүй байдлыг үүсгэсэн.

-Тэгвэл энэ бүхнээс гарах гарц нь юу байх юм бэ. Хэрхэн шийдэх вэ?

-Дахиад хэлэл­цээ­рийн ширээнд суух ёс­той. Гэрээн дээр дахиад ажиллах ёстой. Тэр далд уурхайг ажиллуулах ёстой. Дээр нь барилгын материал, бензин шатахуунтай холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Энэ тухайд УИХ шийдвэрээ гаргаад Засгийн газарт үүрэг өгчих­сөн. Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй бол асуудлаа өөр өнцгөөс нь тавих ёстой.

-Валютын ханшийн өсөлт байсаар байна. Монголбанкнаас өдөр бүр валют нийлүүлж байгаа ч хангалттай нөлөөлж чадахгүй байна. Цаашдаа ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Мон­­голбанк нөөцөө барагдуулж болохгүй шүү дээ. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүйл биш. Хамгийн гол нь ханшийн хэлбэлзэл байх ёстой. Гэхдээ Монголбанк тэр бүгдийг зохицуулах үүрэг байхгүй. Харин бид гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой. Тэгж байж ханш өөрчлөгдөнө.

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21