Нэгэн жарныг элээсэн эмгэнэлт хайрын түүх

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Польш бүсгүй Мария төрсөн өдрийнхөө баярыг тэмдэглэнэ. Гоёмсог шилтгээн, эрхэмсэг зочид. Үзэсгэлэнт бүсгүйн гоо төрхөнд Вацлав дурлажээ. Харин Мария Вацлавын ухаалаг дөлгөөн занд нь сэтгэл татагддаг. Гэтэл Татарын цэргүүд дайран орж ирж, түүний дундаас догшин ширүүн Гирей хаан хайртай залууг нь хөнөөчихөв. Марияаг олзолж татвар хатан болгожээ. Юутай их шаналан бэ. Мариягийн дотор хайрт Вацлаваас нь өөр хэн ч багтах зайгүй билээ. Харин Гирей хааны их хатан Зарема хайртай Гирейгээ харамлан Мария бүсгүйг үзэн ядахын зэрэгцээ хаан өөрөөс нь сэтгэл буруулсанд гомдох... Энэ бол ОХУ-ын суут хөгжмийн зохиолч Б.Асафьевын сонгомол бүтээл болох “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийн эхлэл. Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балеттай монголчууд 1956 оны зургаадугаар сарын 18-нд танилцжээ. Тухайн үед тус бүтээл балетмейстер А.В.Хабеавагийн дэглэлтээр тайзнаа амьдарсан түүхтэй. Тэр үеэс театрын урын санд өөрийн байр суурийг дархалж, өнөөдрийг хүртэл амжилттай тоглогдсоор байна. Тэр л уламжлалын дагуу энэ сарын 31-нд УДБЭТ-ын тайзыг эзэгнэхэд бэлэн болжээ.  

“Нулимсан оргилуур”

Хайр сэтгэл, үзэн ядалтаас болж Зарема хатан үзэсгэлэнт Марияаг хөнөөчихөв. Одоо тэрээр тэнгэрийн оронд хайртай Вацлавтайгаа хамт байгаа. Бахчисарай ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд гантиг чулуугаар хийсэн бяцхан оргилуур байх аж. Үүнийг Гирей хаан хайртай бүсгүй Мариядаа зориулжээ. Түүнийгээ бодон дурсахдаа хаан оргилуурын өмнө ирж гунигаа тайтгаруулдаг байсан тухай бүжгэн жүжигт гардаг. Оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж байгаа мэт харагддаг байжээ. Үүнтэй холбоотойгоор уг балетыг зарим газар “Нулимсан оргилуур” гэх бөгөөд Монголын тайзнаа “Бахчисарайн оргилох булаг” нэртэйгээр тавигдсан юм. Энэхүү бүжгэн жүжиг нь хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, амьдралын ээдрээ болон тухайн үеийн язгууртан хаад ноёдын хайр сэтгэлийг илэрхийлсэн бүтээл юм. “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг Монголд Европ урсгалыг оруулж ирсэн анхны балет гэдэг. Монголын сонгодог урлаг, тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг шийдлийг оруулж ирснээрээ өвөрмөц, үнэ цэнэтэй бүтээлд тооцогддог ажээ.  

Ээж охин хоёрын давхцал

  63 жилийн тэртээд Монголын үзэгчидтэй анх уулзсан тус балетын удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун, ерөнхий зураачаар Ардын зураач Л.Гаваа нар ажиллаж, гол дүрийг гавьяат жүжигчин Н.Баатар, Ц.Дашдулам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Булхүү,  Б.Гүрбазар нар бүтээсэн түүхтэй. Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн Мария бол Соёлын тэргүүний ажилтан Б.Энхээ ажээ. Харин 60 жилийн дараа буюу 2016 онд түүний охин гавьяат жүжигчин Г.Цолмон энэ дүрийг бүтээсэн байдаг. Тэрээр “Ээжтэйгээ 50 жилийн ойгоор нь анх хамт бүжиглэж байсан. Үүнээс 10 жилийн дараа 60 жилийн ойгоор нь дахин бүжиглэсэндээ баярлаж, бэлгэшээж явдаг” гэж дурссан юм. Тэрээр 19 жил Марияагийн дүрийг бүтээжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06