С.Болд-Эрдэнэ: Архай надаас тэс ондоо

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэтэй холбогдлоо. Тэрээр “Бүсгүйн зурвас” жүжигт гол дүр бүтээхээс гадна Улиастайн бослогын тухай өгүүлдэг “2000” кинонд тоглосон билээ.    -Сайн байна уу. Ойрд та уран бүтээлийн олз омог арвин байгаа бололтой? -УДЭТ-ын ээлжит бүтээл “Бүсгүйн зурвас” жүжиг амжилттай нээлтээ хийлээ. Энэ бүтээлд хоёр баг ажилласан. Миний хувьд хоёр дахь группд багтаж, жүжгийн гол дүр болох Архай сайдын дүр дээр ажиллаж байна. -Танай групп тоглоод эхэлчихсэн. Үзэгчид хэр хүлээж авч байна? -Үзэгчид их сайхан хүлээж авсан. Жүжигт эд хөрөнгө, эрх мэдлийн араас хэт их хөөцөлдвөл хүний мөн чанар хэрхэн өөрчлөгддөг тухай өгүүлсэн.  Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Гэхдээ хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй. Амьдралын үнэ цэнэ юунд оршдог, халамжит хань, үр хүүхэд ямар эрхэм болохыг “Бүсгүйн зурвас” хөндөж байна. -Архайгийн дүр насны хувьд таниас ахимаг, улс төрийн бохир ертөнцтэй холилдсон хүн. Дүрээ хэрхэн судлав? -Дүрээ нэлээд судалсан. Надаас тэс ондоо дүр. Гэхдээ өнөөдөр УИХ-д 30 гаруйхан настайгаас эхлээд ахимаг насны улстөрч олон байна. Тодорхой хэмжээний төсөөлөл байсан учир чадахаараа дүр дээрээ ажиллалаа.  -Театрын ажлаас гадна танд киноны санал олон ирдэг. Саяхан таны тоглосон “2000” кино нээлтээ хийлээ? -“UB film”-ийн найруулагч Н.Отгонзоригийн “2000” кино эх орончдын өдөр нээлтээ хийсэн.  Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэнболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна. -Тус кинонд мөн л эсрэг дүр дээр ажиллалаа. Ойрд найруулагч нар таныг эсрэг дүрээр л хараад байна уу? -Уран бүтээлч, жүжигчин хүн дүрээс дүрийн хооронд хувирдаг, сайн, муу ч бай тухайн дүрээ өмөөрч амилуулдаг чадвартай байх ёстой. “2000” кинонд Манж амбаны дор ажиллаж буй цэргийн жанжны дүр дээр ажилласан. Манж цэргийн жанжин гэхээр эсрэг дүр гэж ойлгогдож байгаа юм. Түүнээс  ажлаа л хийж яваа жанжин. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06