Сүхбаатар дүүргийн иргэн бүр нэг мод тарина

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Танайд мод тарья” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэдэд мод, зүлэг тарих, хүнсний ногоо, жимс жимсгэнийг орчиндоо тарьж ургуулах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг хамтран зохион байгуулах юм.Тухайлбал дүүргийн айл бүрт экологийн боловсрол олгох, “Танайд мод тарья” цуврал нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн экологийн болон танин мэдэхүйн боловсролд хувь нэмэр оруулах, иргэдэд мод тарих, тагт тасалгаандаа хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цэцэг ургамал тарьж сурах, үржүүлэх, арчилж хамгаалах хичээлүүдийг зааж мод үржүүлгийн газарт дадлага хийлгэх аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Энэ жил манай улс хур тунадас бага, хуурайшилт ихтэй байна.  Утаа нь алга болоогүй  байтал хөрсний бохирдол нь гараад ирлээ. Тиймээс үүнийг бууруулахын тулд   “Танайд мод тарья” ТББ-тай хамтарч ажиллахаар боллоо. Сүхбаатар дүүргийн 140 мянган иргэн, 38 мянган өрх, хоёр мянга гаруй ААН бүр тасалгааны цэцэг, жилд нэгээс хоёр мод тарьж ногоон байгууламжтай больё. Хэрэглээний хүнсний ногоогоо бичил хүлэмждээ тарьдаг байя” гэж ярилаа. Мөн тэрээр “Би өөрөө эхлээд ногоон сонгино бусад төрлийн ногоог гэртээ тариад дараа нь иргэддээ сурталчилна. Ногоон байгууламжаар дамжуулан иргэд  орлого олж амьдралын чанараа сайжруулах боломжтой. Тиймээс  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон болон амьдралынхаа төлөө зүтгэж яваа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг энэ үйл ажиллагаандаа идэвхтэй хамруулна” гэж хэлсэн юм. Сүхбаатар дүүрэг  иргэдэд байгаль орчны боловсрол олгох зорилгоор “Цэцгээр гоёсон Сүхбаатар дүүрэг” аяныг энэ  сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл зохион байгуулахаар болжээ. Харин “Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн Б.Батболд “Иргэд агаар, хөрсний бохирдол хэцүү байна, дүүрэг бид нарын төлөө ажиллаач гэж шаарддаг болохоос биш хувь хүн өөрөө юу хийж, хэрхэн хувь нэмэрээ оруулахталаар мэдлэггүй байдаг. Тиймээс иргэддээ мэдлэг боловсрол олгох зорилготой олон ажлыг дүүрэгтэй хамтарч хийж онцлог дүүрэг болгохын төлөө хамтран зүтгэнэ” гэж ярилаа. Мөн тэрээр “Гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд монголд нутагшсан жимс, жимсгэний болон хүнсний ногооны шинэ агротехнологийг нэвтрүүлэн алим, чавга, хөх далан хальс, гүзээлгэнэний шинэ сортуудыг тариалах,  тарих хичээлүүдийг заана” гэдгээ илэрхийлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

38 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06