Протокол: Австри Улсаас Н.Золжаргалтай холбоотой баримтууд ирсэн

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН АТГ-аас  өнөөдөр /03.25/ гуравдугаар сард шалгасан хэргүүдийн талаар танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тус газраас 67 албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна.   Одоогоор зөрчил гаргасан хоёр алтан тушаалтанд шийтгэл ногдуулахаар болсон байна.  Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.  

Хувьдаа ББСБ-тай албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж эхэлсэн

  -Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зарим гишүүн, Төрийн банкны зарим удирдах албан тушаалтнууд ББСБ-тай байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарч байна.   Эхний ээлжинд тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа.  Ер нь нийтийн албан тушаалтан аливаа  компани, ААН-д хувь эзэмших нь хориотой зүйл биш.  Харин өөрийн хамаарал бүхий ААН-дээ үйл ажиллагааны хүрээнд хяналт шалгалт хийх, эрх зүйн акт гаргах зэрэгт ашиг сонирхлын зөрчил гаргасан бол хуулийн дагуу мэдэгдэл гаргаж, татгалзах үүрэгтэй.  Хэрэв мэдэгдэл гаргаагүй бол хууль зөрчсөн гэж үзэж шалгана.  Энэ хүрээнд ХОМ-т нь шалгалт хийж эхэлсэн.  

Таван гишүүний асуудлыг удахгүй шүүхэд  шилжүүлнэ

  -ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгах явц үргэлжилж байна.  УИХ-ын таван гишүүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.  Энэ хүмүүстэй холбоотой хэргийг прокурор хянаж байгаа.  Удахгүй шүүхийн байгууллагад шилжинэ.   Бид зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй.  Үнэхээр ЖДҮ-ш хөгжүүлж байгаа, үүргээ гүйцэтгээд  зээлээ зориулалтын дагуу ашиглаад явж байгаа ААН-үүдийг хэргээс тусгаарлаж,  хаасан.  Одоогоор 60 орчим албан тушаалтны асуудлыг шалгаж байна.  Зарим нэг нь  УИХ-д нэр дэвшихдээ.  

Австри Улсаас  Н.Золжаргалтай холбоотой баримтууд ирсэн

  -Монголбанкны ерөнхийлөгч асан  Н.Золжаргалтай холбоотой гурван асуудлыг шалгаж байна.  Нэгдүгээрт Монголбанкнаас арилжааны банкнуудад тогтоосон хүүгээс бага хүүтэй зээл авсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах асуудал яригдаж байна.  Мөн Австри улс руу их хэмжээний хөрөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан асуудал байна.  Түүнчлэн хэлцэлтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.  Олон улсын байгууллагуудаас энэ асуудлаар тусламж дэмжлэг авч байна.  АТГ тухайн оронд бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас хүндрэл бэрхшээлтэй зүйл гарч байна.  Гэхдээ бид энэ талаар хүсэлтэй явуулж, Австри Улсаас холбогдох  баримтууд ирсэн.  

Д.Дорлигжавын хэрэгт Олон улсын мөрдөгч нартай хамтарч байна

  - Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа  явагдаж байна.  Гадаад улсын мөрдөн шалгах ажиллагааны багийнхантай хамтран шалгаж байгаа.  Мөрдөн шалгах ажиллагаанаас хамааран дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.  

Эрүүдэн шүүсэн асуудлыг шалгаж эхэлсэн

  -С.Зоригийн  хөнөөсөн хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл дээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Энэ хэргийг шалгаж байх явцад зарим нэг хүнийг эрүүдэн шүүсэн гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал яригдаад хуулийн байгууллагаас хэрэг нээсэн.  Үүнийг бид мөрдөн шалгаж байна.  Энэ хүрээнд хууль зөрчсөн баримтууд  гарч ирсэн нь үнэн.  Тэднийг нягтлах үнэлэх ажил хийж байна.  Түүнчлэн дөрвөн хүнийг цагдан хорьсон асуудал яригдаж байгаа.   Тухайн үед ажлын хэсэгт орж ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнийг 15 хоногийн хугацаатай цагдан хорьсон.  ШШГЕГ-т ажиллаж байсан нэг албан тушаалтанг мөн баривчилсан.  Хэрэг дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  

Найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн

  -“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тодорхой баримтууд бий.  Нэр бүхий шүүгч нарыг шалгуулах талаар хүмүүс ярьсан.  Гэхдээ өнөөдрийн байдлаар манай байгууллагад ирүүлсэн хэрэг байхгүй.  Зарим нэг шүүгч нар  гэм буруутай эсэхээ шалгуулах хүсэлтээ өгсөн.  Энэ дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  Түүнчлэн  АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шүүгч нартай холбогдуулан хоёр асуудал шалгагдаж байна.  Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар буюу ХОМ-ээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй асуудал.  Зарим хөрөнгөө мэдүүлээгүй асуудал яригдаж байна.  Хоёрдугаарт хэрэг маргааныг хянан шийдвэрлээд түүнийхээ төлөө бусдаас авлига авсан байж болзошгүй асуудал байна.  Манайхаас өнөөдрийн байдлаар найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ гэдэг асуудлаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.  Ер нь энэ хэрэгт 18 шүүгчийн асуудал орж ирсэн.  Түүнээс наймыг нь заавал түдгэлзүүлэн шаардлагатай гэж үзсэн.  

Талийгаачийг нэг  биш нэлээд хэдэн хэрэгт шалгаж байсан

  -1.3 сая ам.доллартай холбоотой хэргийг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хурааж авсан.  Мөн нэр бүхий шүүгч нарыг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгаж байна.   Талийгаач Л.Бямбаатай холбоотой хэрэгт бид нэг асуудлыг шалгаагүй, нэлээд хэдэн хэрэгт шалгаж байсан.  Энэ хэргийг шалгаж байх явцад харамсалтай явдал гарсан.  Энэ дээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хууль зөрчсөн асуудал байхгүй. -Монгол Улс Швейцарь улстай эрхзүйн хувьд харилцан туслалцах гэрээ байхгүй. Тухайн улсад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас хамтарсан ажиллагаа явуулсан. Түүний үр дүнд бий болсон нотлох баримтууд бидэнд ирж байна.  ГХЯ-аар дамжин Улсын Ерөнхий прокурорт хянагдан хоёр хоногийн өмнө бидэн дээр ирсэн.  Дан ганц дансны хуулга биш нэлээд олон баримт материал ирж байна. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 35 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 48 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06