Ерөнхий прокурорын орлогчид А.Цэрэнсодномыг санал болгов

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /03.25/ А.Цэрэнсодномыг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналаа Г.Занданшатарт хүргүүллээ.  А.Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд “Их засаг” Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын “Оксфорд Трэнт” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой.
  • 1993-1997 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
  • 1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
  • 2003 оны нэгдүгээр сараас 2003 оны наймдугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорын газар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
  • 2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
  • 2006-2011 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд “Легал эдвайзер консалтинг” Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
  • 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
  • 2017-2019 оны нэгдүгээр сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн дарга,
  • 2019 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.
Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно.” гэж заасан бөгөөд А.Цэрэнсодном нь улсад 25 жил, үүнээс прокурорын байгууллагад прокуророор 11 жил ажилласан байна. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

51 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 35 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 48 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06