Хүүхдүүдийг хордуулсан “Монос”-ын эм бүртгэлгүй байжээ

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нойрсуулах, тайвш­руу­лах, шарлалт арил­гах үйлчилгээтэй гэх “Фено­барбитал” эмийг тун хэтрүүлж уулгасан ня­рай хүүхдүүдийн бие сайж­раагүй байна. “Монос” группийн Баянгол дүүрэг дэх салбар эмийн сангийн жор баригчид өнгөрсөн баасан гаригт тус эмийг буруу тунгаар зарснаар энэ хэрэг мандсан. “Фенобарбитал” эмийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх ёстой бөгөөд тун хэтрүүлж уусан хүүхдүүдийн амь нас эрсдээгүй ч өчигдрийн байдлаар эмэнд хордсон 16 хүүхдийн хоёрынх нь бие хүнд байгаа талаар албаныхан мэдээлэв. Баян­гол дүүргийн цаг­даа­гийн хэлтсээс “Монос”-ын салбар эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, буруу жороор эм олгосон гэх эмийн санч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрээр өчигдрөөс эхлэн “Фенобарбитал” эмийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр энэ эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй байж. Тиймээс зах зээлээс эргүүлэн татахаас гадна тараагдсан бүхий л эмийн санг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаж эхэлсэн байна.

 “Фенобарбитал” эмийг “Монос” болон “Тавин ус” компани ч худалдаалдаг. Гэвч “Монос”-ийн эмийн санч нарын хайхрамжгүй үйлдлээс эдүгээ 16 хүүхдийн амьдрал дээсэн дөрөөн дээр байна. “Монос” групп бол Монголын эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэр­лэл, импорт, экспорт, худалдааны салбарын 50-иас илүү хувийг дангаар эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж. Тус груп­пийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Монголын эм зүйн байгууллагуудын ерөнхийлөгч, Монголын Хүний эмийн зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг юм. Тэрээр энэхүү албан тушаалаа группийнхээ монополь байдалд ашигладаг тухай эмийн үйлдвэр, үйлчилгээний жижиг компанийнхан жиг жуг ярилцдаг аж. Ямартаа ч хүний эрүүл мэнд, амь настай холбоотой үйл ажиллагааг 20 гаруй жил эрхэлж ирсэн тус байгууллагын түүхэнд тодоос тод хар толбо үлдэж болзошгүй байна.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин