7 хоногийн фото тойм

2019-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Даваа гариг 2019-3-18

Л.Жавзмаа: Тагнуулынхан миний хүүг анх барихдаа л дарамтлах хүн, өрөөг бэлдсэн байсан

Соёлын гавъяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Г.Жамъян С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар бичсэн “Улс төрийн аллага №2” нийтлэлээ өнгөрсөн лхагва гаригт манай сониноор дамжуулан уншигчид, олон нийтэд хүргэсэн билээ. Энэ нийтлэлийн талаар уншигчид санал бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Нийтлэлтэй холбоотойгоор бид Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцсан...  

НЗДТГ-ын барилгад гал гарлаа

НЗДТГ-ын байранд өнөөдөр /03.18/ 18:00 цагийн үед гал гарлаа. Тус байрны урд хэсэгт гал гарсан бөгөөд Онцгой байдлын газар дуудлагын дагуу ажиллаж  шуурхай унтраалаа. Энэ гал нь тус байрны урд байрлах Бодь цамхагийн байрнаас үүдэлтэй гарсан гэдгийг албаныхан хэлж байна. [caption id="attachment_58736" align="aligncenter" width="850"] Фото @Л.Батдорж. polit.mn[/caption]  
Мягмар гариг 2019-3-19

Дээд шүүх эрх мэдэлтний талд үйлчилж байна гэв

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч нар мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэдний төлөө хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. [caption id="attachment_58739" align="aligncenter" width="850"] Фото @polit.mn[/caption]  

Т.Аюурсайхан: C.Баярцогтоос гадна эзэн холбогдогч олон байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийн хүргэж байна.  Швейцариас авчирсан дансны хуулгатай холбоотой элдэв тайлбарууд хөвөрч байна.  Та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу? -УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд С.Баярцогттой холбоотой дансны хуулгыг авчирч, олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн.   
Лхавга гариг 2019-3-20

Ерөнхийлөгч татварын хуультай холбоотой саналыг УИХ дарга Г.Занданшатарт хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга …Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдасан байна гэв. [caption id="attachment_58743" align="aligncenter" width="850"] Фото @president.mn[/caption]  
Пүрэв гариг 2019-3-21

Н.Энхбаяр: Үнэн ярьсан хүнийг хуулиар айлгадаг тогтолцоо нураагүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр,  Нийслэлийн МАХН-ын Түмтийн  дарга Э.Эрдэнэжамьян, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, О.Буяннэмэх нар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь, Худалдаа хөгжлийн банкны хувьчлал зэрэг олны анхааралд байгаа асуудлаар байр сууриа илэрхийлснийх нь төлөө хуулийн байгууллагаас байцаалт авна, хэрэг үүсгэнэ хэмээн дуудаж дарамтлах болсон байна.  Энэ нь хуулийн байгууллагад үүссэн шударга бус байдал арилах  болоогүй гэдгийг харуулж байна хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлов. [caption id="attachment_58744" align="aligncenter" width="850"] Фото @“Зууны мэдээ” сонин Д.Цэрэннадмид[/caption]  

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж /2018.03.21/ мэдээлэл хийж, уучлал гуйлаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа, тагнуул, прокурорын хамтарсан ажлын хэсэг хууль бус арга хэрэглэж, хэрэгтэй холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдгийг сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрч, Монголын хуулийн байгууллагынхан 1937 оны аргыг хэрэглэсэн байна, үүгийг системээр нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг онцлов  
Баасан гариг 2019-3 -22

Ерөнхий прокурорын орлогч асан Ё.Сагсайтай холбоотой бичлэгийг ил болгов

ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, хуульч  О.Буяннэмэх нар Улсын ерөнхий прокурорын орлогч асан Е.Сагсайтай холбоотой  бичлэгийн хэсгээс олон нийтэд хүргэв.   Тус бичлэгт прокурор Е.Сагсай цээж нүцгэн байдалтайгаар хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэн нэгнийг хэргээс мулталж, би бүгдийг зохицуулж, хэргийг хааж, хорихоос суллах болно гэсэн утгатайгаар амлалт өгч байна [caption id="attachment_58747" align="aligncenter" width="850"] Фото @Л.Батдорж. polit.mn[/caption]  
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

7 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

7 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

14 цаг 38 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

18 цаг 55 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

19 цаг 2 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

19 цаг 10 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

23 цаг 37 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

23 цаг 37 мин
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

23 цаг 37 мин
ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

23 цаг 37 мин