МХЕГ: "Эко Алтан Заамар“ компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан

2019-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МХЕГ-аас  "ЭКО АЛТАН ЗААМАР" компанид шалгалт хийж, дүгнэлт гаргалаа. Дүгнэлтээ УУХҮ-ийн сайдад хүргүүлсэн байна. Дүгнэлтээс харахад энэхүү компани нь улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байгаа уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй зөрчлүүд илэрсэн. Мөн техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метр уст үе илэрсэн байдаг. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах вэ, уст үеэс гарч болзошгүй эрсдлийн хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралт болох гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй байна. "ЭКО АЛТАН ЗААМАР" компани нь эрсдлийн үнэлгээ хийж, захиралдаа хүлээлгэж өгсөн байдаг. Ингэхдээ ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй, хэтэрхий нийтлэг зааварчилгаа өгч байна. Яг тухайн өдөр хийж байгаа ажилд зааварчилгаа, чиглэл өгөхгүй байна гэдгээ эрсдлийн үнэлгээгээрээ гаргасан байдаг юм билээ. Хоёрдугаарт, эрсдлийн үнэлгээ хийсэн ажилчид гарах үр дагаврыг гаргасан байгаа юм. Ингэхдээ мөс хагарч, уналтаас болж, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай гэдгээ гаргаад өгсөн байгаа юм. Хананд тогтсон мөс, хана нурах, хагарч нурах, ажилчдыг дарах, өндөр хананы нуралт үүсч амь насаа алдах эрсдэлтэй гэдгээ гаргаад, уурхайн захирал гарын үсгээ зураад авсан байгаа юм. Гэтэл энэ зөрчлөө арилгаагүй байсаар байгаад осол гарсан байна хэмээн дүгнэлтэд тэмдэглэжээ. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

52 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 10 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06