“Зууны мэдээ” сонины хамт олон донорын эгнээнд нэгдлээ

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.Орхон

Сүүлийн үед цусаа өгөх хүмүүсийн тоо буурч, эмнэлгүүдэд хүрдэг цусны нөөц багасчээ. Тиймээс  “Зууны мэдээ” сонины  хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж яаралтай тусламж, цус цусан бүтээгдэхүүн хэрэгтэй  өвчтөнүүдэд туслах зорилгоор донорын эгнээнд  нэгдэж, цусаа бэлэглэлээ. Төрөхийн хүндрэл, мэс засалд орж байгаа иргэд, осолд орсон хүнд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь цус, цусан бүтээгдэхүүн байдаг. Тиймээс эрдэнэт хүний амийг аврах, энэхүү буянтай  үйлсэд  нэгдэхийг албан байгууллага, хувь хүмүүст, үзэг нэгт сэтгүүлч нөхөддөө  уриалж байна.

 Өдөрт 80-120 хүн цусаа  өгвөл эмнэлгүүдийн хэвийн хэрэгцээг хангадаг. Таны өгсөн цус гурван хүний амь насыг авардаг гэдгийг бүү мартаарай. Энэ үеэр албаны зарим хүмүүсийн сэтгэгдлийг нь сонирхлоо.

Ц.Тунгалагтамир / ЦССҮТ-ийн технологич их эмч/: Цус, цусан бүтээгдэхүүний эрэлт их байна

-Өдөрт 80-120 хүн цусаа өгч байвал хэвийн нөөц буюу өдөр тутмын хэрэглээг хангадаг. Гэхдээ хэрэглээ хэрэгцээг хангах нөөцийн тасралтгүй байдлыг хангах нь донорын тасралтгүй урсгалтай салашгүй холбоотой. Мөн эмнэлгүүдийн өсөлт ямар байгаатай хамааралтай байдаг. Ойрын өдрүүдэд манай төв суурин болон явуулын хэлбэрээр цус, цусан бүтээгдэхүүн цуглуулж байна. Гэвч хэрэгцээ буурахгүй байна. Зуны цагт донорын тоо буурдаг. Тиймээс аль болох донорын тоог бууруулахгүй байх талд Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч ажилласны үндсэн дээр өдөрт авах ёстой донороо авч байна.

Байгууллага хамт олноороо ирж цус өгөх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Мөн олон хүнтэй байгууллагаас “Цусаа өгөх гэсэн юм. Манай байгууллага дээр хүрээд ирээч” гэх тохиолдол бий. Наадмын дараа донорын тоо буурах хандлага ажиглагдсан. Харин одооноос буцаад нэмэгдэж байна. Цусаа өгөх гэж байгаа хүн бэлтгэл хангасан байх шаардлагатай. Донор больё гэсэн хүн бүр тэнцдэггүй. Донорын шалгуур үзүүлэлтийг хангасан хүмүүс цусны донор болдог. Ер нь цусаа бэлэглэхээр ирдэг хүмүүсийн найм орчим хувь нь үзлэг, асуумж, эмчийн ярилцлагын дүнд хасагддаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Ерөнхийдөө архаг хууч өвчтэй, мэдээлэл муутайгаас болж дутуу нойртой хоносон гэх үзүүлэлтээр хасагдах нь  элбэг байдаг.

Ч.Үл-Олдох /“Зууны мэдээ” сонины тоймч/: Хүний амь аврахын төлөө цусаа өгөхийг үзэг нэгтнүүддээ уриалъя  

-Монголын нийгэмд осол гэмтэл, олон хүний амь эрсэдсэн харамсалтай явдлууд гарч байна. Ямар сайндаа зарим нь үүнийг дайны талбарт галын шугамд явж байгаагаас дор байна гэж зүйрлэж хэлэх вэ дээ. Гэтэл яаралтай, хүнд хагалгаа хийхэд хэрэглэгддэг цус, цусан бүтээгдэхүүний нөөц багассан нь санаа зовоож байна. Тиймээс манай хамт олон цусны төв дэх цусны нөөц багассан гэх мэдээллийг сонссон даруй цусаа бэлэглэх хандивын аянд сайн дураараа нэгдсэн юм. Энэ жил хоёр дахь удаагаа хамт олноороо  цусаа хандилаж байна.  Сэтгүүлч хүн хүний амь нас, аюулгүй байдал,  зөрчигдсөн эрх, эрх чөлөөний  төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байдаг. Тийм болохоор  “Зууны мэдээ” сонины хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, Монгол хүний эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө  цусаа хандивлахыг  хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч нөхөддөө уриалж байна.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

11 цаг 47 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

12 цаг 27 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

23 цаг 31 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

23 цаг 31 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин