Захирлуудын томилгоог улстөржилт гацаажээ

2013-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж дууссан ч Төрийн албаны зөвлөл батламжлаагүй тул суудал нь онгорхой байна. Тамга нь  ч үүрэг гүйцэтгэгч нарын гарт  байгаа сурагтай.  Хичээлийн шинэ жилийн нээлт дөхөж, албан шийдвэр, төсөв зардал батлах ажлыг ч тэд л гүйцэтгэж суугаа бололтой. МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн багш, ажилчид  хүлээлтийн байдалтай сууцгааж байна. Сонгон шалга­руулалтаар тодорсон захирлууд хаана явааг асуухад “Төрийн албаны зөвлөл-ийн үүдийг сахиж суугаа биз”  хэмээн хошигнох нэгэн ч байна. Үнэндээ нөхцөл байдал тийм байгаа нь нууц биш. Сонгон шалгаруулалт эхлэхээсээ авахуулаад эцэслэх хүртлээ “чөдөртэй” юм шиг явц муутай, тушаал шийдвэр нь ч гарахдаа “Явна, явна гээд ямааны мах идчихэв” гэдэг шиг юм болж байна.Хагас жил гаруй сонгон шалгаруулсантайгаа адил  батламжлах гэж тийм хугацаа орох юм бол их сургуулиуд эзэнгүй өвөлжиж таарах нь. Нөгөөтэйгүүр,  эхнээсээ л хэвлэлээр нисч   байсан “бор шувуу”, янз бүрийн хардлага сэрдлэг үнэний ортой болж байх шиг. Тухайлбал,  “Их сургуулиудын захирлыг АН томилно. Учир нь  төрийн өмчит их сургуулиуд  саалийн үнээ   гэсэн үг. Тэнд сайн саальчин илгээх гэж толгойгоо гашилгаж байгаа биз” гэх үгс дуулдаж байв.  Мөн “АН-ынхан дотооддоо  би ч тэнд очно, тэрний ахыг ч томилно, үгүй энэ дүүгээ тавих гэж байгаа гэх зодоон талцал нам дотроо өрнүүлж байгаа”  хэмээн талцаж байгаа гэх  яриа  дуулдаж эхэлсэн. Энэ бүхний шалтгаан улстөржсөн өнцгөөс асуудлыг шийдэж байгаагаас эхтэй байж  ч мэднэ. Тиймээс сургууль бүрт “хавх” зүүгээд байсан бол одоо ТАЗ-ийг “чөдөр” болгосноос  нь харагдана.

Төрийн өмчит их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт оны эхнээс л зарлагдсаныг мэдээгүй хүн бараг  байхгүй байх. Бүртгэж байна гэсээр  хэдэн сарыг ардаа хийснийг ч тэр. Арай гэж бүртгээд дуустал сургуулиудын Удирдах зөвлөл  хурлаа хийж, хүн нэг бүрийн материалтай танилцаж, биечлэн уулзах,  ярилцлагад оруулах  гэх мэтээр мөн л цөөнгүй хоногийг үдсэн.  Хэнийг сонгон шалгаруулалтад оруулах, хэн нь заасан үзүүлэлтүүдийг хангахгүй байгаа талаар  сургууль тус бүрдээ хурлаа хийж зарим нь 1-2 зэргийн хүнийг хассан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв.  “Сургуульдаа таваас доошгүй жил удирдах албан тушаал хашиж байгаа” гэж дүрэмдээ заасан атлаа “гаднаас” буюу өмнө нь ажиллаж байсан ч өдгөө өөр газар ажиллаж буй нэгнийг шалгалтад оруулчихлаа гэсэн хэл ам таталсан, гэхдээ нь нэг их газар аваагүй.  Уг нь бол салбар дотроо мэргэжлээрээ, нөгөөтэйгүүр тэрхүү  заалт болгоод байгаа удирдах албан тушаалыг нь хашиж буй хэн ч сонгон шалгаруулалтад  оролцож болмоор. Ингээд сонгон шалгаруулалт болж арай гэж дуустал мөн л дүн нь гарахгүй өчнөөн хоног  дуншсан. Эцэст нь А.Галтбаяр /МУИС/, Т.Хэрүүга /ХААИС/, Г.Батбаатар /ЭМШУИС/, Б.Очирбат /ШУТИС/ нарын  дөрвөн хүний   нэр арай гэж тодорхой болсныг  мэдээлж улстөрчдийн ах дүү, хамаатан садангууд очих гээд байна гэсэн дуулианд цэг тавьсан. Гэтэл  ТАЗ нь батламжилдаггүй, баахан дуншсаны эцэст ямар шийдвэр гаргахыг бүү мэд.  Мэдээж шалгалтад хамгийн  өндөр оноо авсан  дөрвөн эрхмийг томилох ёстой, тэднийгээ тодруулчихаад байгаа гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл хичээлийн шинэ жилийн сүр, олон нийтийн анхаарал өөр зүгт чиглэх үеэр  тэрхүү шийдвэрээ өөрчилж ч магадгүй сураг чих дэлсэв. Тухайлбал, ТАЗ дээр батламжлах эсэхээ түр азнаж байх зуур  захирал болох гэж буй дөрвөн хүнтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзах гэнэ. Түүний дараа л асуудал цэгцрэх юм байх. Ямар асуудлаар гэдэг нь ч нууц юм. Сайдад салбарын хүрээнд ярих зүйлүүд байна уу, эсвэл намаас нь үүрэг даалгавар өгсөн үү. Захирлуудын заримыг өөрчлөхийн тулд “өвдөг шороодуулах” мэхээ хэрэглэх, өөрсдийн хүнээ тавихын тулд  болзол тулгах нь уу гээд олон асуулт хариулт нэхэж байна.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21