Чоно багшийн “Стив Жобс”-той Дуурийн театрт уулзах нь ээ

2019-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Алдарт “Apple” компанийг үндэслэгч, технологийн хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрчлөгч Стив Жобсын амьдрал, тэмцлийн замналаас сэдэвлэн бүтээсэн “Стив Жобс” оюун санааны моно драммын нээлтийн тоглолт ирэх сарын 1,2-нд УДБЭТ-ын тайзнаа болно. Түүний зохиол бүтээлийг уншигч, дэмжигчид нь “орчин цагийн сэтгэгч” хэмээн нэрээр нь дуудахыг цээрлэж, Чоно багш гэж хүндэлдэг түүхч, бичгийн хүн уг жүжгийн зохиолыг бичсэн. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм. Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ нь   дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст “Apple”-ийн домог Стив Жобсын тухай жүжгийнхээ зохиолыг бэлэглэх ажээ. Тэрээр “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ.  Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болох ажээ. Чоно багш “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHINAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол танаа улих нь уу” зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. “Будда” дуурийн, “Алунгоо” бүжгэн жүжгийн, “Галайхан” хөөмийн дуурилгын цомнол бичсэн. Түүний “Алунгоо” бүжгийн жүжгийг ОХУ-д тавьсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.22 № 60 (6027)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

1 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 0 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06