Эмээтэй өнгөрүүлсэн нэг өдөр

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнгөрсөн амралтын өдөр гадаа сэрүүхэн, байн байн нулимс дуслах мэт бороо шиврэх ч  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байв.  Хүүхдийн парк шиг өндөр үнэ төлж, үнэтэй тоглоомд дугаарлахгүй, Гандан тэгчинлэн хийд шиг шувуу тагтаа, хүн зон нь шаваад байхгүй учраас амар тайвныг мэдрэхийг хүссэн нийслэлчүүд ийшээ зорьдог болоод удаж байна.  Ногоон байгууламжтай учраас чийг ханхалсан, цэвэр агаарыг тэнд мэдрэх боломжтой.  Тэгээд автомашиныхаа зогсоолын төлбөрийг төлчихвөл алхам бүрт мөнгө нэхээд байхгүй юм.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороход хоолны буфет, бөмбөлөг бууддаг тоглоом, хүүхдийн машин төрөл төрлөөрөө өрөөстэй. Мөн шавар эдлэлүүд дэлгэжээ. Тэр дундаас нэгэн зүйл яах аргагүй нүдэнд тусах нь нэгэн эмээ эрхээ барин сандал дээр суух нь содон. Хүүхдүүд “Эмээ эмээ” хэмээн гүйлдэх агаад хажууд нь очиж, дотноор зургаа авахуулна. Зарим нь бүр энгэрээс нь зүүгдэх ажээ. Хүүхдүүд амьтай мэт хандах ч энэ нь баримал юм. Сураг сонсох нь ээ нэгэн уран бүтээлч эмээгийнхээ дурсгалд зориулан энэ эмээг “босгосон” юм байна.  Эмээ сандал дээр сууж өдөржин шөнөжин мааниа уншсаар л.  Сүүлийн үед эмээтэй зургаа татуулсан, налан суусан бүхэн өвөр дээр нь хэдэн төгрөг тавиад буцдаг болжээ.

Энэ жил хүрээлэнд сагсан бөмбөг, хөлбөмбөг, газрын теннисийн талбай шинээр ашиглалтад оржээ. Мөн ногоон байгууламжаа нэмэхийн зэрэгцээ олон уран баримлаар бүл нэмсэн харагдав.  30 гаруй уран баримлыг тэнд байршуулсан байна.  Жуулчны гудамжийг автомашины зогсоол болгоход тэнд байрлах 10 хөшөөг Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэхээр болсон. Гэвч хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг “Аливаа зүйлд төлөвлөлт хэрэгтэй. Энэ жил хүрээлэнгийн төлөвлөлтөд ороогүй учраас ямар ч хөшөө авахгүй” хэмээж байсан ч аргагүйн эрхэнд авсан бололтой. Жуулчны гудамжинд байсан  хэд хэдэн хөшөө “тэднийд” нүүж очжээ.  Хөшөөнүүд тэнд очлоо гээд ч нэг их буруудсан зүйлгүй харагдана. Очсон хүмүүс хөшөөний хажууд зургаа татуулж, урлагийн бүтээлийг харан нүд баясгах сайхан.

  “Улаанбаатар уран баримал-2014” наадмын  тэргүүн байрын шагнал хүртсэн “Талын зэрэглээ” бүтээл хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байв.  Хуш модоор урласан бөгөөд үүнийг Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан бүтээжээ.  Түүний “Зэрэглээ” хэмээх цуврал бүтээлийн нэгээхэн хэсэг ийнхүү хүрээлэнд тавигдсан байна. Мөн нэгэн аймшгийн хөшөө байх нь  “Чонон элч” хэмээх нэртэй. Америкийн уран бүтээлчдийн энэхүү алдартай  хөшөөг уран барималч Ц.Батмөнх, Б.Говьсайхан нар дуурайлган урлаж, хүүхэд залууст хүргэж буй нь энэ ажээ.  Хөшөөний доод хэсэгт Монголын үндэсний хээ угалз урлаж өгсөн нь ихэд содон байсан.  Уран бүтээлчид “Хурдацтай хөгжиж буй нийгэмд өв уламжлалаа таслалгүй авч явахыг билгэдэн монголынхоо хээ угалзыг шингээсэн” хэмээн тайлбарласан байв.  Энэ мэтчилэн 30 гаруй сонирхолтой  хөшөө, уран баримлууд тэнд байна.

Хүүхдүүдийн сонирх­лыг татах дараагийн нэг зүйл нь усан сан.  Усан бөмбөлөг хэмээх шинэ тоглоом ч иржээ.  Мөн янз бүрийн хэлбэртэй завь. Тэднээр долоон  ми­нут тоглоход 3000 төг­рөг байна.  Дээрх усан сан, машин унах зэргийг эс тооцвол хүүхдийн тог­лоомууд нь үнэ төлбөргүй.  Нэг хэсэг газарт торгон элс  асгаж, элсэн дээр хүүхдүүд тоглох нь ч ихэд таатай байгаа бололтой.   Ийнхүү хүүхдийн баяр хөөр, эцэг эхийн  амралт энэ газарт л үр бүтээлтэй өнгөрч байгаа санагдана.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин