Цөөхөн зорчигчтой, алдагдал ихтэй Райлбус

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ, Н.ЦЭВЭЛМАА

Их хотын түгжрэл дунд яаруу, сандруухан ажил хөөцөлдөхөд олон  бэрхшээл тулгардаг. Үүний нэг нь замын түгжрэл. Харин энэ асуудлыг бага ч болов хөнгөлөхөөр нийслэлд нийтийн тээврийн нэгэн шинэ  үйлчилгээг нэвтрүүлсэн нь төмөр замын райлбус буюу хурдны галт тэрэг юм.  Толгойт-Амгалангийн чиглэлд явж байгаа энэ галт тэрэг өнгөрсөн долдугаар сард буюу наадмаар анхныхаа зорчигчдыг тээвэрлэсэн. Харин түүнээс хойш тогтсон маршрутын дагуу хотын нэг захаас нөгөө зах хүртэл зорчигчдыг тээвэрлэж байна. Өглөөний 07:17 цагт Толгойт өртөөнөөс  эхнийхээ зорчигчдыг авч, Таван шар, УБТЗ-65 жил, вокзал, дунд гол гээд замдаа нийт найман буудалд зогсолт хийн зорчигчдод үйлчилсээр, орой 20 цагийн үед Толгойт өртөөнөөс хөдлөн УБТЗ-ын буудалд сүүлийнхээ зогсолтыг хийдэг. Райлбусын нэг өдрийг сурвалжиллаа.  

 

ТОЛГОЙТООС АМГАЛАН ХҮРТЭЛ НАЙМАН БАЙРШИЛД ЗОГСОНО

10:06 цаг:  Толгойт өртөөнөөс хөдөлсөн Райлбусын хоёр дахь зогсоол болох  Таван шарын буудал дээрээс бид суусан юм. Пүрэв гаригийн өглөөний 10:00 цаг гэхэд үнэхээр зорчигч багатай сэлүүхэн угтав.  Үйлчилгээнд нэвтэрч эхлээд удаагүй байгаа болоод ч тэр үү,  ороод суухад тав тухтай. Бүх юм нь шинэ, цэвэр цэмцгэр. Кондуктор нь хүртэл ааш зан сайтай юм. Ойрд иймэрхүү сэлүүхэн, хэрүүл тэмцэл багатай нийтийн тээврээр үйлчлүүлээгүй мэт санагдав. Учир нь, нийслэлийн иргэд замын түгжрэл дунд уур уцаараа барж, жолооч, кондукторууд нь  үйлчлэгч нарынхаа дэргэд хараал урсгах, бие биеэсээ өрсөн уралдаж, хүмүүсийг хөлдүү мах ачсан юм шиг авч давхилдах нь энүүхэнд.  Гэтэл райлбус  автобус, микроны дэргэд үйлчлүүлэгчдийнхээ тохь тухыг үнэхээр сайн хангаж чаджээ. Бидний замд анх удаа сууж яваа гэх 2-3 хүн таарав. Мөн  “Хот ганц ч гэсэн  Railbus-тай болсон нь сайн хэрэг” хэмээн ам сайтай хүлээж авах нь олон байна. Харин таагүй  мэдээ нь, ид амралтын үеэр үйлчилгээнд гарсан болоод ч тэр үү, энэхүү хурдны галт тэрэг хоосон шахуу давхиж явна. 

 Таван шарын буудлаас хөдлөөд УБТЗ, дунд гол, худалдааны төв гээд хотын төв дундуур дамжин өнгөрөх гурван буудал явахад ердөө 6-7 хүн суув.  Уг нь Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нийтийн  тээвэрт ашиглах зориулалттайгаар энэ автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэтэл 130 хүний суудалтай энэ галт тэрэг өнөөдөр хоосон шахуу нааш цааш холхиж байгаа нь төмөр замынхныг алдагдалтай ажиллахад хүргэж байна.  Өдөрт дунджаар 150-200 хүн зорчих боломжтойг албаны хүмүүс хэлж байсан. Гэтэл өдөрт 40-50 хүн зөөж байгааг  жолооч, кондуктор нь хэлж байна.

Райлбус нь үдээс өмнө буюу үдээс хойш гэсэн хоёр хуваариар өдөрт нийтдээ зургаан удаагийн  тээвэрлэлт хийдэг. Эхний тээвэрлэлт нь Толгойт өртөөнөөс 7:12 цагт хөдөлж,  Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Харин сүүлийнх нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, 19:10 цагт Толгойт өртөөнд очдог юм байна. Үнийн хувьд,Толгойтоос-Амгалан ороход 3500 төгрөг. Харин нэг буудал явахад 500 төгрөг юм байна. Тиймээс зарим иргэд таксиныхаа мөнгийг хэмнэж,  санхүүгийн хувьд ашигтай байгаагаа хэлж байсан. Харин зарим нь автобусны үнэтэй адилхан үнээр зорчдог болвол хүмүүс суух байх гэсэн санааг дэвшүүлэв. Харин цөөнгүй хэсэг нь галт тэрэгний явах цагийн хуваарь, хаанаас хэдэн цагт явдгийг иргэдэд сайн мэдээлэх хэрэгтэй гэсэн юм. Маршрутын хувьд райлбус Толгойт - Таван шар – Хархорин – Вокзал – Дунд гол,  Нарантуул зах – Жанжин клуб – Амгалан өртөө гэсэн чиглэлээр явдаг юм байна. Харин явах хурдны хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобус унаатай харьцуулах ч юм биш. Зам нь түгжрэлгүй, саадгүй болохоор Толгойтоос Амгалан хүрэхдээ ердөө 45 минут зарцуулдаг  бол буудал  хооронд 5-6 минут явдаг аж

Тиймээс бид зарим иргэдийн сэтгэгдлийг  сонирхов. 

 

ӨДӨРТ 40-50 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Кондуктор Н.Гантулга:

-Наадмаар л ачаалал их байсан. Одоо бол өдөрт  ихэнхдээ хүн цөөн явдаг. Үдээс хойш, ялангуяа хүмүүсийн ажил тарах үеэр зорчигч нэмэгддэг. Бид байгууллагаас гаргасан графикын дагуу ээлжээр гардаг. Харин жолооч нар өдрийн хоёр ээлжээр явдаг. Oрлогын хувьд  өдөрт ердөө 40-50 мянган төгрөг олж байна.

 

МАШИНГҮЙ ХҮМҮҮСТ  ТОХИРСОН УНАА

Баянгол дүүргийн иргэн Г.Бөттөмөр:

-Сайхан тохилог автобус байна. Кондукторууд нь хүртэл их найрсаг юм. Үнийн хувьд таксины мөнгө хэмнээд боломжийн санагдлаа. Хурдны галт тэргийг оруулж ирсэнд хотын удирдлагуудад талархаж байна. Над шиг улсын ажилтай, унаа тэрэггүй хүмүүст  тохирсон унаа  юм. Харин нийслэлийн иргэдэд  энэ талаарх мэдлэг дулимаг байгаа бололтой.

 

0-5 НАСНЫ ХҮҮХЭД ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ

Баянгол дүүргийн иргэн Т.Туул:

-Хүүхдүүдээ салхи­луу­лаад явж байна. Хажуугаар нь райлбуст сууж үзэх гээд...Зорчигчдын тав тухыг хангасан аятайхан унаа байна. Үнийн хувьд ч боломжийн юм. Вокзалаас-Амгалан хүртэл 2000 төгрөг юм байна. Мөн 0-5 насны хүүхэд үнэгүй зорчих эрхтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

4 цаг 52 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

18 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

18 цаг 57 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12