Арлын оронд олимпийн эрхийг авчирсан Омотэнаши

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Арлын оронд өдийд ид сакура цэцэглэж байгаа. Яг үнэндээ Япон улсыг ингэж л хаврын цэцгээр нь төлөөлүүлж, дэлхийд алдараа цуурайтуулсан Монгол сумочдоороо илүүтэй төсөөлөхөөс хэтэрдэггүй бидэнд найрсаг зочломтгой ард түмэнтэй уулзах, улс орны хөгжил дэвшил хийгээд түүхэн сургамжийг ухаарч ойлгох боломжийг “Jenesys 2018” буюу Монголын залуучуудын Япон дахь сургалт  олгосон юм. Нэг ёсондоо Япон, Монгол хоёр улсын зан заншил, соёлын солилцооны бөх бат гүүр болсон “Jenesys 2018” хөтөлбөр Монголын олон зуун залууст  мянга сонсохоор нэг үзэх боломжийг олгоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүний ачаар Монголыг ирээдүйд дөтлөх олон зуун залуус хоёр орны харилцааг салбар бүрээр өргөжүүлэх боломжийг атгаж, тэр хэрээр хөгжил дэвшлийн зах зухаас ч болов эх орондоо таниулсаар байгаад талархууштай.  Үзэсгэлэнт Токиог тольдохоос эхлээд эмх цэгц, цэвэр тансагийн илэрхийлэл, байгалийн сайхныг биширсэн энэ удаагийн аялал ч бидэнд  тухайн улсын зан заншил, соёл уламжлалыг таниулахаас гадна япончуудын туулж ирсэн эмгэнэлт түүхийг давтахгүй байх сургамжийг харуулж амжив.  

Нэг удаагийн уулзалт 1000 жилийн нөхөрлөл

Магадгүй та Японд анх удаа зочилж байгаа бол Нарита нисэх онгоцны буудлаас эхлээд л үгээр илэрхийлэмгүй найрсаг зочломтгой занг мэдрэх болно. Угаас уулзалтын хором мөч бүхнийг утга учир, үнэ цэнэтэй байлгах нь япон хүмүүсийн багийн хүмүүжил, яс маханд нь суусан төлөвшил аж. Тэр ч утгаараа нэг удаагийн уулзалт 1000 жилийн нөхөрлөл гэсэн үгийн утга учир тэнд л оршиж буй юм. Арлын оронд очсон хэн бүхний хамгийн түрүүнд мэдэрч, ойлгодог нэг үг бол Омотэнаши. Энэ үгийн утга учир, үнэ цэнэ зөвхөн Япон улсаар хязгаарлагдахгүй дэлхийд ч түгэн дэлгэрчээ. Омотэнашиг  ингэж дэлхийд алдаршуулсан нь удахгүй Токиод болох 2020 оны олимптой холбоотой. Өөрөөр хэлбэл, өөрийн орондоо олимп хийх эрхийг Омотэнаши хэмээх энгийн л үг Япончуудад атгуулсан түүхтэй юм. Омотэнаши япончуудын хэн бүхэнд тултал үйлчлэх, итгэлцэл  үүсгэхээс эхлээд хамгийн шилдэг үйлчилгээний илэрхийлэл учраас магадгүй Токиогийн олимпийн эрхийг авчирсан биз.  Гэхдээ энэ үгийг зөвхөн зочноо халуун дулаанаар хүлээж авч шуурхай үйлчлэхийн илэрхийлэл төдийгөөр ойлгох нь өрөөсгөл юм. Энэ үгийн үндсэн гурван багана нь тав тухтай орчныг бүрдүүлэхээс эхлээд хувцаслалт, үгээ үйлдэл болгох мэдрэмжийн дээд цэг, харилцан хүндэтгэлийн огтлолцол гэж хэлж болно.  

Омотэнаши буюу давуулж үйлчлэх соёл

  Японд Омотэнашигийн соёл цайны ёслолын урлагаар илүүтэй илэрдэг. Зочиндоо цай бэлтгэж өгөх нарийн дэг жаягаараа бол дөрвөн цагийн ёслол үйлддэг гэдэг. Харин манай улсын хувьд тохитой орчинд найрсаг, хурдан шуурхай үйлчлэх нь дээд зэрэглэлийн үйлчилгээнд тооцогддог бол японд зочиндоо үзүүлэх наад захын, мэдээжийн хүндэтгэл юм билээ. Харин Омотэнашигийн үнэ цэнэ нь үйлчилгээний соёлд зочин бүрийн онцлогт тохируулж үйлчлэх мэдрэмж. Тухайлбал, үйлчилгээний газарт ахимаг насны хүн орж ирвэл хамгийн эхэнд бүлээн унд цайгаар үйлчлэх ёстой. Хэрэв ууж байсан цай, кофе нь дуусвал үнэ төлбөргүйгээр нэмж үйлчлэх соёл юм. Энгийнээр хэлбэл, энэ нь мэдээжийн хийх ёстой зүйлийг давж үйлчлэх соёл аж. Япончуудын найрсаг, зочломтгой зангийн илэрхийллийн талаар Омотнэнаши нийгэмлэг бидэнд энгийн хэрнээ тус орны соёлыг “үнэрттэл” ойлгуулж чадсан нь үүдэнд угтахаас гадна хэдхэн ширээ сандал бүхий хурлын өрөөнд оруут л тус улсын онцлогийг шууд мэдрэх орчин юм. Хурлын танхимд үндэсний онцлогийг харуулсан чимэглэл, сакура цэцэг, үндэсний хувцас кимоног өөрийн эрхгүй санагдуулсан орчинг бүрдүүлсэн нь гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг онцлох нь зүйтэй. Үргэлжлүүлэн Омотэнаши нийгэмлэгийн ажилтан бидэнд танилцуулахдаа “Энэ соёлын наад зах жишээ бол үзгээ хэн нэгэнд хэрхэн дамжуулах, аливааг тайлбарлахдаа гарын байрлал хөдөлгөөн ямар байх, мэндлэхдээ тухайн хүнийхээ нүд рүү харахаас эхэлдэг. Ямар ч үед тухайн хүндээ гэм хор учруулахгүй  гэдгээ илэрхийлж  гарын алгаа дээш нь харуулж эд зүйлс дамжуулж, зааж тайлбарладаг. Үзэг дамжуулж өгөхдөө бичихэд бэлэн болгоод үзүүртэй хэсгийг нь өөрийн бие рүүгээ харуулаад баруун гарт нь өгнө.  Таньдаг хүнтэйгээ таарвал мэндчилэхийг нь хүлээхгүйгээр түрүүлж мэндлэх хэрэгтэй. Нэг удаагийн уулзалт ч байсан амьдралд ганц л тохиох завшаан учраас  үнэн сэтгэлээсээ харилцахыг илүүд үздэг учраас Япончууд уулзаж буй тэр агшиндаа  зориулж чадах бүхнээ хийдэг гэдгийг илэрхийлсэн нь Омотэнашигийн үнэ цэнэ юм. Японы үйлчилгээний өвөрмөц соёл болсон энэ үг зочноос түрүүлж мэндчилэхээс эхлээд эелдэг найрсаг, шуурхай үйлчилгээг үзүүлэхээс л эхэлнэ” гэсэн юм. Энэ бүхний дараа Омотэнашигийн соёлыг эх орондоо дэлгэрүүлэх бодол, мөрөөдөл тээсээр ирснээ нуух юун. Уулзалт бүхнийг үнэ цэнэ, утга учиртай болгож буй япончуудын үйлдэл, хандлага, найрсаг зан арлын орныг дахин дахин зорих ажил хэрэг уулзалт, аялагчдыг татах гол соронз, Токио 2020-ын эрхийг авч чадсан “дархан мэх” ч байж магад. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.21 № 59 (6026)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

1 цаг 39 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 58 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 24 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 37 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06