Ш.Гантулга: Н.Назарбаев огцорсон нь Монголын хувьд муу мэдээ, Орост ч ялгаагүй

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Олон улсын тоймч Ш.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев огцорч байгаагаа  мэдэгдлээ. Өрсөлдөгчид нь алга таших байх, бусдад бол  таатай биш байгаа болов уу? -Энэ бол Монголын хувьд тун  муу мэдээ. ОХУ-д ч ялгаагүй. Н.Назарбаев хуучин ЗХУ-ын үеэс үлдсэн Дундад Азийн хамгийн сүүлчийн Ерөнхийлөгч байгаа юм. Тэр үеийн хүн гэдэг чинь ЗХУ-ын Коммунист намын гишүүн байсан гэсэн үг. Ажил мэргэжлийн хувьд ч, улс төрийн талаас ч тодорхой туршлагатай. Дээр нь буйр суурьтай хүн байсан. Тухайлбал, ЗХУ-ыг хагалан бутаргахын эсрэг байр суурьтай байсныг нь бид мэднэ. Н.Назарбаевын ачаар Казахстаны одоогийн нутаг дэвсгэр дээр хуучин ЗХУ-ын үеэс үлдэж хоцорсон бүх үйлдвэр, заводыг тэр чигээр нь хадгалж үлдэж чадсан. Үүний ачаар Казахстан улс одоогийн  Монгол Улстай  харьцуулахад эдийн засгийн өндөр хөгжилтэй байгаа. Зөвхөн ашигт малтмалын ордууд төдийгүй тэнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Н.Назарбаев албан тушаалаа өгнө гэдэг нэг талаас үүнээс өөр аргагүй. Тэр 1940 онд  мэндэлсэн, ирэх оны  долдугаар сард 79 насныхаа ойг тэмдэглэнэ. Ийм өндөр настай хүн цаашид төр, засгийн ажлыг авч явахад хүнд болсон хэрэг. Өнгөрсөн хоёрдугаар сард тэр Үндсэн хуулийн цэцэд хандаж, Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход ямар материал бүрдүүлэх хэрэгтэй байдгийг асуусан. Тэр үед нь хүмүүс тоогоогүй. Харин одоо тэр албан тушаалаасаа  албан ёсоор огцорч байна. Энэ сарын 30-наар тасалбар болгон  албан тушаалаасаа огцорч парламентын спикер Токаев Ерөнхийлөгчийн албан үүргийг  гүйцэтгэнэ. 2015 онд Н.Назарбаев бүх ард түмний сонгуулиар Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин үлдсэн. Түүнийг Казахстаны  ард түмний 97 хувь нь дэмжсэн. Өөрөөр хэлбэл, тэр ямар чухал хүн болохыг ард түмэн нь мэддэг, үнэлдэг. Гэхдээ тэр Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн ч гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур Отан” намын дарга хэвээр үлдэнэ гэдгээ хэлсэн шүү дээ. -Гэсэн ч Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгнө гэдэг Казахстанд маш том хоосон орон зай үүснэ гэсэн үг биз дээ.  Тэр орон зайг эзэлж авахын төлөө яг одооноос эхлэн томоохон тэмцэл өрнөж таарах байх. Хэн гарч ирэх нь сонин байна? -Тэмцлийн үр дүнд  үндсэрхэг үзэлтнүүд ялалт байгуулах магадлал маш  өндөр юм. Н.Назарбаев сүүлийн хэдэн жилийн турш үндсэрхэг үзэлд ихээхэн бууж өгч ирсэн шүү дээ. Тухайлбал, орос хэлний хэрэглээг багасгаж, Казахстаны цагаан толгойг латин үсэгт шилжүүлсэн. Энэ бүхэн нь Казахстанд лалын шашны үзэл санаа хүчтэй өрнөж байгаатай холбоотой. Лалын шашны хэт даврагч үзэл санаа өрнөхөөс өөр аргагүй. Юу гэвэл, Казахстанд үндсэрхэг үзэл маш хүчтэй бий болсон. Тэгэхээр Казахстанд одоо эрс өөрчлөлтүүд гарах нь тодорхой. Үүнийг зогсоох арга байхгүй. -Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх  Касым-Жомарт Токаевын хувьд хэр ирээдүйтэй улстөрч вэ, цаашид Н.Назарбаевыг залгамжлан хүрд эргүүлээд явчихад... -Токаев  ЗХУ /хуучин нэрээр/ -ын үед МГИМО гэж нэрлэдэг байсан Гадаад харилцааны сургуульд суралцаж төгссөн. Хүчтэй тэмцэгч биш, хэтэрхий сэхээтэнлэг учраас  Н.Назарбаев шиг байж чадахгүй. Н.Назарбаев бол өөрөө ядуу айлын хүү, ажилчин ангийн дундаас гарсан тэмцэгчд хатуужсан хүн шүү дээ. Одоо Казахстанд  засгийн эрхийн төлөөх хүчтэй тэмцлүүд гарах нь ойлгомжтой. Лалын шашны үзэл баримтлал хүчтэй болсон. Ийм үйл явдал эхнээсээ  гарч эхлээд байгаа. Одоо Сириэс лалын  бүлэглэлийнхэн буцаж байгаа. Казахстанаас маш олон хүн тийшээ дайтахаар явсан.Тэд буцаж ирж байгаа. Хуучин ЗХУ задарч, Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Тажикстан, Пакистан гээд “стан” орнууд бий болоход тэднийг ЗХУ-ын Коммунист намд ажиллаж байсан буйр суурьтай хүмүүс нэг хэсэгтээ удирдаж байсны ачаар одоогийн ОХУ-ын хажуу бөөрөнд лалын улсууд бий болчихоогүй өдий хүрсэн. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж байна.Узбекистан Ерөнхийлөгч байсан  Ислам Каримов түрүү жил нас барсан, Н.Назарбаев насны туйлд хүрээд засаг төрийн эрх мэдлээсээ татгалзаж байна. Тэгэхээр эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөхөд Лалын хэт даврагч намынханд боломж өндөр байна. -Токаев биш байлаа гэхэд Н.Назарбаев залгамжлагчаа бэлдсэн л баймаар санагдах юм? -Хэн нэгний нэр тодорхой биш байна. Ер нь бол Узбекистан, Казахстан зэрэг орнуудад  овог, аймгийн тэмцэл их байдаг. Нэг нь буулаа гэхэд нөгөөгөө татаж гаргадаг. Гэтэл одоо Н.Назарбаев буулаа гэхэд нэг хэсэгтээ тэр хүний удирдлагад амгалан тайван байж сурсан удирдах намынхан доороос ирэх дайралтыг тэсвэрлэх чадвар сул байна. Тиймээс засаг ,төрийн байдал лалын хувьсгал байдлаар гэнэт өөрчлөгдөх магадлал маш өндөр. -Геополитикт ч өөрчлөлт гарч таарна гэсэн үг үү? -Мэдээж. Л.И.Брежневийг нас барахад ЗХУ-д юу болсныг бид мэднэ шүү дээ. Казахстанд ч гэсэн иймэрхүү өөрчлөлт гарч магадгүй. Н.Назарбаев хэлэхдээ хугацаанаас өмнөх сонгуулийг хийхгүй гэсэн. Тэгэхээр 2020 онд сонгууль хийнэ. Гэхдээ тэр хүртэл Токаев нь ямар нэг байдлаар  эрх мэдлийг гартаа төвлөрүүлж чадах, эсэхийг одоохондоо хэн ч мэдэхгүй байгаа шүү дээ. Учир нь Казахстаны одоогийн Засгийн газар авлигад идэгдсэн. Лалын нам гэдэг бол авлигад идэгдээгүй шинэ хүмүүс гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ард түмэн тэднийг дэмжих магадлал нь өндөр. -Н.Назарбаевын шийдвэрийг ОХУ-ын тэргүүн В.Путин сүүлд нь мэдэж, утсаар ярьсан. Хэлээгүй л байж дээ? -Мэдээгүй байсан учраас огцрох мэдэгдлээ өгснийх нь дараа холбогдсон. Энэ  бол байдал муугаар эргэж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл, огцрох гэж байгаагаа урьдчилж В.Путинтэй ярьж тохиролцоогүй болж таарч байна. -Тэгвэл та  Монголын хувьд тун муу мэдээ гэж дүгнэж  байгаагаа тайлбарлана уу? -Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү, болих уу гэж манайхан эргэлзээд байсан. Гэтэл нөхцөл байдал манай талд аажмаар муугаар эргэж байгаагийн тод жишээ нь энэ юм. ШХАБ-д элсэхгүй байснаар нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх, тийм  тэмцэл хийх боломжийг алдсан. Тэр байгууллагад тааламжгүй хүмүүс биднийг угтаж байгаа гэж бодож, хэтэрхий болгоомжилсноос  нөхцөл байдлыг таатайгаар эргүүлэх боломжгүй боллоо. Энэ бол манай дипломат бодлогын том ялагдал. Монголын төр засагт  ард түмнийхээ төлөө, улс орныхоо төлөө санаа тавих хүн алга. Төр, засгийн удирдлагад  байгаа хүмүүсийн ярьдаг юм нь ашигт малтмалын хэдэн ордын тухай. Гэтэл улс орондоо бүхэлд нь анхаарал тавьсан нэг ч зүйл алга. Улсыг авч явдаг гол юм бол газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний тусгаар тогтнол шүү дээ. Улсын маань хажууд ШХАБ гэж маш хүчтэй цэрэг, улс төрийн эвсэл бий болж байгааг бид харахгүй өнгөрч байна. Дээр нь цэрэг, армидаа огт санаа тавихгүй байгаа. Дээхнэ үед манай улс ДНБ-нийхээ 51 хувийг нь цэрэг, армидаа зарцуулж  байсан, тэгж байж тусгаар тогтнолоо авч үлдсэн. Одоо цэрэг арми нь гар хоосон, тэгсэн атлаа төр засаг нь  ашигт малтмалын ордоо ашиглаад эхэлсэн болохоор ямар нэг юм болоход бэлэн олз болж хувирсан. Одоо манай улсад ямар ч холбоотойн алга. Өмнө нь ЗХУ туслаж дэмждэг байсан бол 2015 оны Башкирын Уха хотод болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос-Монголын ган бат найрамдлын харилцааг таслачихсан.Одоо манай улс маш том аюулын өмнө гар хоосон, ямар ч  бэлтгэлгүй, яахаа ч  мэдэхгүй, өөр хоорондоо феодалын бутралын үеийнх шиг өрсөлдсөн баахан олигархи  баячуудтай улс орон л байж байна шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.21 № 59 (6026)
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 40 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин