ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүд

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярыг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас  эшлэн хүргэж байна.
–Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын ажлыг 2016 онд авсан. Эхний хоёр долоо хоногт гар утас их завгүй байлаа.  “Гадаад паспорт яаралтай гаргаж өгөөч, үл хөдлөх хөрөнгө авах гэсэн юм аа, энэ хэний нэр дээр байна. Энэ тэнд барьцаанд байна уу үгүй юү мэдээд өгөөч” гэдэг гуйлга баяр хүргэж, амжилт хүсч байгаагаас илүү их ирсэн. Тэгээд би төр ийм их хаалттай байгаад гайхсан.

- Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар үйлчилгээ үзүүлж, иргэдэд хэрхэн хүрч байна гэсэн бүх мэдээллийг судалсан.  Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зохион байгуулалтын гэхээсээ илүү хуультайгаа их холбоотой байсан.

-Тэр үед хаалттай гээд байгаа 180 лавлагаа мэдээллийн аль нь бүр хаалттай байх юм, ямар нь нээлттэй, аль хэсэг нь хязгаарлагдмал нээлттэй байх юм гэдгийг хуулиар зохицуулсан.  Хуулийн зохицуулалтын энэ хэсэг нь гэ­хэд дөрөвхөн өгүүлбэр байгаа юм.  Дөрөв­хөн өгүүлбэр хуульд бичээд хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон.  Энэ нь бүртгэлийн хуулийн амин сүнс  юм.

-Нөгөө талаар бүртгэлийн байгууллагад байсан авлигыг байхгүй болгож байна. Хүнд суртал хаана байна тэнд авлига бай­даг.  Хаалттай байдал хаана байна тэнд авлига байсан. Тэр бүхнийг үгүй хий­сэн хууль болж чадсан.

- Бүртгэлийн хууль хэрэгжсэнээр  гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байна. Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна. Энэ нь  2016 оны парламент буюу МАН-аас шийдвэрлэсэн яг иргэдэд хамгийн их хэрэгтэй том хуулийн реформ  гэдгийг  би бардам хэлнэ.

-Бүртгэлийн шинэ хууль авлигачдад аянга мэт буусан.  Хууль үйлчлэх үед ЖДҮ-гийн асуудал илэрсэн. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг хэн ил гаргах сонирхолгүй байсан бэ гэдэг нь их тодорхой болсон.

-Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд нэг хүн 20 орчим компани байгуулжээ. Сангийн мэдээлэл дээр 20 компани зээл авсан мэт харагддаг.  Яг хүнээ хөөхөөр нэг л хүн аваад байдаг.  Зүсээ хувиргаад л нүүрээ будаад л аваад байсан байгаа байхгүй юу.

- Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй.  Хулгай нуугдаж байгааг мэдэж байсан ч гэлээ ийм ихээр хулгай хийгээд цайчихсан байна гэж үнэндээ мэдсэнгүй.

-Одоо Бүртгэл.мн-ий хөгжүүлэлтийн асуудал дутуу байгаа, цаашид их хөгжүүлэлт хийх ёстой. Тухайлбал, компанийн үүсгэн байгууллагчийг олоход компанийн нэрээр хайж байна.  Уг нь бол тухайн хүний нэрээр хайдаг байх ёстой юм. Тэр цагт бүр ч их айхтар зүйлүүд, олон хулгай илэрнэ.

 -Сайн судалбал нэг хүн 60 орчим байгууллага байгуулсан, тэр дотор гадна дотноос янз бүрийн санхүүжилт авдаг юу нь мэдэгдэхгүй сэжигтэй зүйлүүд байна. Тэр бүхнийг ил болгох хэрэгтэй.

-Бүртгэлийн хууль үргэлжлэн амжилттай хэрэгжсэнээр  газрын мафи гэж яригдаад байгаа тэр бүлэглэл ханз үсэрнэ. Би бүрэн итгэлтэй байна. Зүгээр гаргасан хуулиа хэрэгжүүлэхэд л боллоо.

-Тухайлбал, шашны гэхэд 500-гаад байгууллага байна. Тэрийг хэн ажиллуулаад байгаа юм.  Түүний ард ямар зүйлийг халхлаад байгаа юм.

-Олон их, дээд сургууль хүртэл төрийн бус байгууллагын статустай явж байна. Хэдхэн төгрөгийн татвараас нуугдах гэж байгаад өөрсдөө хохирно доо.   Өвчин зовлон таарвал, санамсаргүй байдлаар хохирвол яах вэ. ТББ нь компани шиг гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгддөггүй. Хувь хувьцаа зарагддаггүй.  Энэ мэт олон хулгай бүртгэлийн хуулиар ил болно.  Тэр үед яана даа.
Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

1 цаг 38 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 56 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06