Ашигт малтмалын газар Хятадын компанид хууль бус зөвшөөрөл олгожээ

2014-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үндэсний мэдээллийн төвд

С.Уянга

Увс аймгийн Хяргас сумын Марцын голын голдиролд  алтны олборлолт хийж байгаа талаар “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагаас “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ.Тус төрийн бус байгууллагынхан энэ сарын 4-нд Увс аймагт очиж газар дээр нь ажиллаад ирсэн байна. Энэ тухайгаа “Босоо Хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн   дарга П.Шинжээравдан “Хүн, мал ундаалдаг Марцын голд алт олборлох зөвшөөрлийг Ашигт малтмалын газар “Цэрэнбадам” компанид 2013-2043 он хүртэл 30 жилийн хугацаатай өгсөн байна. Мөн хяналт тавих үүрэгтэй МХЕГ, БОНХЯ сумын Засаг даргад алт олборлохыг дэмжсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” компанийн захирал эмэгтэй малчдад чихэр жимс  тараан өгч аргадаж бас аргалж, эсэргүүцсэн иргэдийг нь  дарамталдаг.Мөн сумын цагдаагийн албан  хаагч нь компанийн талд орж биднийг сүрдүүлсэн. Эх орныхоо газар шороог харийнханд худалдаж, төрсөн нутагтаа гадны хүмүүст дарлуулж байгаа энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэв.  Тус компанийн үйл ажиллагааг зогсоохоор  Хяргас сумын малчид, ард иргэд гарын үсэг цуглуулж удаа дараа эсэргүүцэж аймаг, сумын удирдлагууддаа ханджээ. Гэвч аймгийн удирдлагууд алт олборлож байгаа компанийг дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг сануулсан албан бичиг Хяргас сумын Засаг даргад явуулж дарамталжээ. Тус компанийг алт олборлосноос хойш голоос уусан нутгийн иргэдийн 20 гаруй мал үхсэн байна.  Иймд иргэд аргаа барахдаа “Дэлхийн Монгол Ногоон хөгжил”, “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагаас тусламж хүсч,хамтран ажиллаач хэмээн хандсан байна. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин