С.Баярцогтын оффшор данс тойрсон тайлбарууд

2019-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны гүйлгээний хуулгыг Монголд авчирсан талаар мэдээлж байсан.   Тэгвэл өчигдөр  УИХ-ын Т.Аюурсайхан мэдээллээ бататгаж,  С.Баярцогт дансаа  тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийлээ.   Тэдний тайлбаруудыг хүргэж байна.   

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  Энэ хэрэг олон эзэн холбогдогчтой байж магадгүй байна

  -Иргэн С.Баярцогтын нэр дээр байдаг Швейцарийн банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т удахгүй очно.  Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдээгүй. Дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийсэн гүйлгээ байна. Оюутолгойн гэрээ 2008 оны аравдугаар сард хийгдсэн. С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй байна.  

Сангийн сайд асан С.Баярцогт: Швейцариас ирүүлсэн 700 гаруй хуудас материалыг АТГ-т өгсөн

  -Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. Надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарийн холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Энд байгаа 700 гаруй хуудас материалыг би өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-д сайн дураараа өгсөн. Т.Аюурсайхан дипломат шуудантай андуураад байна.  Дипломат шуудан гэдэг тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр  өгч явуулдаг. Швейцарийн холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авчирч байхдаа задалж уншсан эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө. Тэгээд ч яриад байгаа оффшор данс нь 2013 онд хаагдсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.20 № 58 (6025)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 3 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 0 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06