Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын “Швейцарийн Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь оффшор дансны хуулгыг авчирсан талаар мэдээлсэн. С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа гэсэн байдаг. Эл мэдээллийн хариу тайлбарыг Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо хийж байна. С.Баярцогт хаалттай хүрээнд хэвлэлийнхэнтэй уулзжээ. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Эх сурвалж:www.polit.mn