Т.Аюурсайхан: C.Баярцогтоос гадна эзэн холбогдогч олон байна

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийн хүргэж байна. - Швейцариас авчирсан дансны хуулгатай холбоотой элдэв тайлбарууд хөвөрч байна.  Та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу? -УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд С.Баярцогттой холбоотой дансны хуулгыг авчирч, олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн.  Үүний дараа үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан мэдээллүүд маш их явж байна. Ялангуяа энэ талаар ямар ч ойлголтгүй, ямар ч оролцоогүй, үүрэггүй хүмүүсийн ташаа мэдээлэл тараасан.  Би энэ чухал асуудал цаашид дарагдахаас болгоомжилж, мэдээлэл хийсэн.  Хуулийн байгууллагууд энэ мэдээллийг шалгахын тулд олон нийтийн хяналтад байх ёстой гэж үзсэн. -Дансны хуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Энэ зөвхөн С.Баярцогтын  таван данс биш.  Эдгээр таван дансны гүйлгээ хийсэн хугацаа нь 2008 оны есдүгээр сарын 30-аас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх гүйлгээнүүд байгаа. 2008 гүйлгээг гэхэд Оюутолгойн  гэрээ  холбоотой байж болзошгүй гэсэн ойлголттой байгаа.  Үүний мөрөөр хуулийн байгууллага шалгаж байна. Тэгвэл 2008-2012 онд С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байсан.  Хоёрдугаарт 2012-2013 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Энэ бүх хугацаанд нийт таван дансны орсон гарсан гүйлгээ байна гэхээр цаанаа олон эзэн холбогдогчтой байж болзошгүй байна. -Хуулийн байгууллагууд  шалгаж эхэлсэн үү? -Энэ асуудлыг улс төрийн нөлөөлөл, шахалтад автахгүйгээр бүрэн гүйцэт шалгаж тогтоох боломжийг хуулийн байгууллагад олгох ёстой. Яаж ийм боломж олгох вэ гэвэл мөн л одоо хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хяналт шалгалтын ажлыг ил тод болгох журмаар нөлөөллөөс ангид байлгах боломжтой гэж үздэг. Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн. Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. Эх сурвалж:www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 2 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 20 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 46 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 59 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06