“Эрдэнэт”-ийн 49 хувийн талаарх Н.Энхбаярын эшлэл

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн .  Түүний ярилцлагаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна.

  - “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвартай  М.Энхболд гэдэг хүн холбоотой болох нь ил болсон.  Түүнийг УИХ-ын дарга байхад 23 дугаар тогтоол гэж гарсан нь үнэн.  Үүнийгээ зөвтгөх гэж үздэг. Гэхдээ УИХ-ын дарга зүгээр л хурал даргалагч.  Ганцаараа  шийдвэр гаргаж  чадахгүй.   -Тэр УИХ-ын гишүүдийн олонх нь “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудалд эсрэг байр суурьтай байсан.  Түүнийг зохицуулах гэж М.Энхболд үзсэн юм билээ.  Гэхдээ чадаагүй, тийм тогтоол гаргасан юм билээ.  М.Энхболдтой, М.Энхболдгүй парламент олонхоороо шийдсэн асуудал.   -“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг ярихаас өмнө ХХБ-ны хувьчлалын луйврыг ярих нь зүйтэй.  Энэ асуудлаар М.Энхболд миний өрөөнд орж ирээд та үүнийг дэмжчих л дээ. “Та хувь ав” гэж хэлж байсан юм.   -Мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр Эрдэнэтийн 49 хувийн асуудалд гар нийлчихсэн нь мэдэгдээд байгаа юм. Тэд нэг баг учир өмчөө хамгаална шүү дээ.  Харин өмчийнх нь луйвар булхайг яриад байгаа Н.Энхбаярыг шоронд хийх шаардлага гарч байгаа биз. -Хэрэв би тухайн үед М.Энхболдоор дамжуулж хэлсэн хувийг нь авчихаад нэг баг болоод сууж байсан бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдож, өнөөдөр 49 хувийг өмөөрөөд сууж байх нь байна шүү дээ. Би эсэргүүцсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан.   - Монгол Улс ХХБ-ны мөнгө угаасныг тогтоож, “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авах хэрэгтэй.  Хууль шүүхийн байгууллагын ялзралыг засах хэрэгтэй.   -ХХБ-ны хувьцааг  гадаадад бүртгэлтэй 5-6 компани эзэмшиж байна.  Тийм  банкаараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихаж байгааг Монголд ирсэн гэж  харж болохгүй.   -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэг алдаа нь бүх буруу Оросууд руу чихдэг.  Яг  судлаад үзэхээр оросууд маш болгоомжтой хандсан байна лээ.  Хоёр улсын хоорондын гэрээгээр аль нэгэн давуу байдал эдэлж байгаа улсдаа хувьцаагаа зарахдаа заавал санал тавьдаг. Нөгөө тал нь татгалзвал гурав дахь этгээдэд зарна гэсэн байдаг.  Оросууд үүнийг мэдэж байгаа учраас Монголын Засгийн газарт “Хэрэв та нар энэ гэрээг дэмжсэн гэсэн шийдвэр гаргавал бид зарна”. Энэ үгнээс гэхдээ арай дэмжихгүй байлгүй дээ гэсэн өнгө аяс мэдрэгддэг.   -Гэтэл Ч.Сайханбилэг  Оросын Засгийн газар тэгж асуугаагүй, гэх маягаар ойлгуулж, “Монголын зэс”-д “Эрдэнэт”-ийн 49 хувийг өгөхийг шууд зөвшөөрсөн байдаг.   Эх сурвалж:www.polit.mn
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 14 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 48 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 8 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 8 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22