Г.Урнаа: Гэр бүлийн хоёр байгаадаа сэтгэл дүүрэн амьдрах учиртай

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнааг урилаа. Тэрээр УДЭТ-ын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжигт гол дүр бүтээсэн юм.   -Сайн байна уу. Уран бүтээлийн олз омог арвин уу? -Уран бүтээлийн олз омог арвин байна. УДЭТ-ын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжиг энэ  сарын 1-нд нээлтээ хийсэн. Өнөөдрийг хүртэл танхим дүүрэн үзэгчтэйгээр тоглож байна. -Та Туяа гэдэг бүсгүйн дүр дээр ажилласан. Ямар онцлогтой дүр вэ? -Туяа бол зохиолд байгаагүй дүр. Найруулагчийн үзэл бодлоор гарч ирсэн балетчин бүсгүй. Туяаг жүжгийн гол зангилаа гэж ойлгож болно. Тэрээр эр нөхөр, гэр бүлийнхээ төлөө урлагийн замналаа орхидог. Энэ нь монгол бүсгүйн гэр бүлээ хамгаалж үлдэх гэсэн ухаан. Эмэгтэй хүний хатан ухаан, тэвчээрийг Туяагаас харж болно. -“Бүсгүйн зурвас” жүжгийн зохиолтой та анх хэзээ танилцсан бэ? -Жүжгийн зохиолыг нэлээд хэдэн жилийн өмнө уншиж байсан. Ханьтайгаа энэ зохиолоор жүжиг хийвэл сайхан даа гэж хүртэл ярьж байсан. Тухайн үед нөхцөл нь бүрдээгүй. Харин манай театр энэ жил тайзнаа тоглож байгаад олзуурхаж байна. Мөн ханьтайгаа хамт тоглож байгаа нь их сайхан. -Та хоёрын хувьд театрын тайзан дээр олон жүжигт хамтарч тоглосон. Харин яг эхнэр, нөхрийн хувиар ховорхон гарч байсан байх? -Бид театрт ороод 32 жил болж байна. Энэ хугацаанд олон бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ. Ханьтайгаа анх “Мануухай” жүжигт гол дүр бүтээж байлаа. “Бүсгүйн зурвас” бидний гэр бүлийн хоёр болж тоглож буй хоёр дахь бүтээл болж байна. -Ханьтайгаа гэр бүлийн хоёр болж тоглоход хэр түшигтэй байдаг вэ? -Түшигтэй байлгүй яахав. Бид уран бүтээлийн хувьд бие биенийхээ хамгийн том зөвлөгч, шүүмжлэгч байдаг. Мөн нэгнээ илүү мэдэрнэ. Зөвхөн театр дээр бус гэртээ хариад ч жүжиг, дүрийнхээ тухай ярилцана гээд давуу тал ихтэй. -Энэ жүжигт ажиллахдаа та гэр бүлийн үнэ цэнийг юу гэж ойлгосон бэ? -Гэр бүлийн хоёр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах учиртай юм. Шунал хүсэл хүнийг хаашаа ч хөтөлж болно. Мөн гэр бүлийн үлгэр жишээ байдал хүүхдийн хүмүүжилд их нөлөөтэй. Эцэг эх нь хэрхэн үлгэрлэж байна хүүхэд яг тийм л болдог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.19 № 57 (6024)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 0 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 19 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 26 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06