Энэтхэгийн элэгний эмч Монголд үзлэг хийнэ

2014-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын  “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирнэ. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэг хийх юм байна.

ө

Монгол Улс 2012 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн бөгөөд  өнгөрсөн хугацаанд 50 гаруй өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийжээ. Харин “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн үүний зэрэгцээ шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг хангахад анхаарлаа хандуулдаг байна. Вивек Виж эмч энэ удаа өмнөх өвчтнүүдээ үзэхээс гадна шинээр үзлэг хийх аж. Эхний өдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд хуучин өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Үзлэгтэй холбоотой мэдээллийг 99163272 утсаар авч болно.

ө

Вивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, тэрбээр Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм байна. Мөн Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч аж. Тэрбээр одоогоор 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 хагалгаагаа цус сэлбэхгүйгээр хийжээ.

Эх сурвалж: www.shuud.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин