Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

2019-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын түүх шашин, соёл, урлагийн гайхамшигт өв болсон Чойжин ламын сүм музей 111 нас хүрч байна. Монголчууд бид шашин соёлын агуу түүхтэй ард түмэн. Түүнийг гэрчлэх, түүхийн үнэт зүйлс Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байдаг. Гэтэл монгол хүний сүсэглэн мөргөж, тахин шүтэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой тус музей өнөөдөр аврал эрж байна. Нэгэн зууны улбаа болсон музейн барилга асуудал дагуулсаар байгаа юм. 111 жилийн түүхэнд музейд бүрэн засвар хийсэнгүй. Музейн үе үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч ирсэн байдаг. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ.  

“Бороотой үед гялгар уутаар дээврээ бүтээдэг”

  Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа, аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа юм. Үүнээс “Монгол төрийн чойжин Лувсанхайдав”, “Эх дагина Сүрэнхорлоо”-гийн эдлэл хэрэглэл, ном судар нь шашин соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг онцолж болохоор. Музейн захирал Г.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейд 1940, 1960-аад онд томоохон сэргээн засварлалт хийсэн юм билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл дорвитой засварын ажил хийгээгүй. Сүм дээр байрлуулсан баримлууд дээрээс унаж орж ирэх, элэгдсэн дээврээс нь бороо орох зэрэг бэрхшээл олон байна. Бид харъяа яамандаа даатгаад зүгээр суудаггүй. Өөрсдийнхөө бүхий л нөхцөл боломжоор сүм цогцолбороо өөд нь татах тал дээр анхаарч ажиллаж байна. Хашаа хороогоо янзлахаас эхлээд бороотой үед захаас гялгар уут авчраад дээврээ бүтээж байна” гэв. Үнэхээр музейн хана, дээвэр энд тэндээ халцарсан, будаг нь ховхорч үзэмжээ алдсан дүр төрх биднийг угтсан юм. Үүнээс гадна дотроо гэрэлтүүлэг муутай, бүүдгэр ажээ. Аливаа улс оронд музейн тусгай стандарт гэж бий. Гэтэл манай улсад стандарт хангасан музейн барилга ховор байна. Үүний тод жишээ нь Чойжин ламын сүм музей юм. Өнгөрсөн онд  тус музейгээс санаачлан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр сүмийн өнөөгийн байдал болоод музейн барилгын түүхийг дэлгэсэн билээ. Энэ үеэр харъяа яамнаас мэргэжилтнүүд сууж, хэлэлцүүлгийн төгсгөлд Чойжин ламын сүм музейд яаралтай засварын ажил хийнэ гэсэн амлалт өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл засварын ажил эхлээгүй байна. Амлалт хэрхэн биелж байгаа тухай мэдээлэл авахаар БСШУСЯ-ныг зорьсон юм.  

“Цаг уурын таатай нөхцлийг хүлээж байна”

  Монголд музейн сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуульд юу гэж заасан байдаг вэ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ. Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Чойжин ламын сүм музейн хувьд  дээврээс дусаал дусаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал  болж байна. Дотор байгаа үзвэрүүдийг уснаас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд өнгөрсөн  жил засварын ажлын тендер зарласан. Одоогоор компаниуд бэлтгэлээ хангаж байна. Энэ жил Чойжин ламын сүм музейгээс гадна хэд хэдэн сүм дуганыг сэргээн засварлах ажил хийхээр төлөвлөж байна. Эхлээд хэсэгчилсэн буюу хамгийн тулгамдаад буй хэсгийг засна. Муудсан модыг сольж, өнгө будгийг сэргээх гэх мэт. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсны дагуу л ажлаа төлөвлөдөг. Музейн дээврийн сэргээн засварлалтыг бид дураараа очоод янзалчихдаг ажил биш. Дотор нь соёлын үнэтэй өвүүд хадгалагдаж байна. Хасах хэмд засварын ажил хийхэд хэцүү. Тиймээс цаг уурын таатай нөхцлийг хүлээх шаардлага тулгараад байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч гадаа урин цаг ирж өнөө маргаашгүй бороо орох дөхөөд байдаг. Гэтэл засварын ажил яг хэдийд эхлэх нь таавар хэвээр үлдлээ.  

Музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй

  Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа “Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газар” гэж байгуулагдсан ч 1995 онд хувьчлагдсан байдаг. Энэ байгууллагын дэмжлэгтэйгээр олон мэргэжилтэн гадаадад сэргээн засварлах мэргэжлээр боловсрол эзэмшиж, үр шимийг нь гаргаж байсан үе хэдийнэ 24 жилийн ард хоцорчээ. Тэгвэл энэ байгууллагыг сэргээе. Хэдийгээр бид бие даасан яамгүй, соёлын тухай бодлого агентлаг төдийгээр хэмжигдэж байгаа ч ядахдаа түүх соёлын үнэт зүйл болсон музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй. Хэрэв энэ байгууллагыг сэргээж, соёлын өвийн сэргээн засварлалт ямар их ач холбогдолтой ажил болохыг хүмүүст ойлгуулж чадвал энэ мэргэжлээр сурах оюутны тоо ч нэмэгдэх юм. ШУТИС-ийн архитекторын салбарын багш, мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч магистр Б.Бизъяасүрэн “Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.19 № 57 (6024)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 2 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 21 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 46 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

10 цаг 59 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06