С.Зоригийг хөнөөсөн хэргийн шалгах ажлын хэсэгт байсан хоёр хүнийг саатуулжээ

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан, тагнуулын байгууллагын ажилтан М,Б нарыг 14 хоног саатуулан шалгахаар шийдвэрлэжээ. Тэднийг хэргийг мөрдөн шалгах явцад хууль зөрчсөн эсэх, түүнчлэн гэрч нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ер нь бол эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн, албадсан гэх гомдлыг хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нарын зүгээс  удаа дараа  мэдэгдэж ирсэн юм. С.Зоригийг хөнөөсөн хэргийг  эхлэн шалгахдаа Цагдаа, Тагнуул, Прокурорын  байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Цагдаа, Тагнуул, Прокурорын  байгууллагаас хамтарсан ажлын хэсэг  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн эсэх, мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн үү гэдгийг одоо АТГ-аас шалгаж байгаа гэнэ. Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага  өмнө нь Прокурорын  дэргэдэх Мөрдөн байцаах газар  байсан. Харин одоо бол энэ чиг үүрэг АТГ-т хуулиараа шилжсэн бөгөөд энэ дагуу АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа гэсэн үг аж. Эх сурвалж: www.polit.mn    
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 4 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 22 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

5 цаг 30 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

10 цаг 48 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 1 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06