Төрийн байгууллага авлигад хамгийн ихээр өртсөн хэвээр байна гэв

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР
Татварын алба, Мэргэжлийн хяналтын болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад учруулж буй төрийн байгууллагаар онцолж авлигад хамгийн ихээр өртсөн гэдгийг илрүүлжээ. Азийн сан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааг Сант Марал сантай хамтран явуулсан судалгааны дүнгээ танилцуулсан юм. 2018 оны байдлаар төрийн алба дахь авлигын давтамж, хамрах хүрээ 2017 оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлтэй байгаа ч төрийн үйлчилгээ нь авлигад хамгийн ихээр өртөмтгий салбарт тооцогдсон хэвээр байна. АТГ-ын үйл ажиллагаанд өгөх үнэлгээ ихэнх хугацаанд сөрөг байсан. Судалгаанд оролцогчдын 41.5 хувь нь тус байгууллагын үйл ажиллагааг зөв биш гэж дүгнэжээ. Хууль, дүрэм журмын дагуу бизнес эрхлэх нь компаниудын хувьд авлигыг бууруулах хамгийн шилдэг арга хэмээжээ. Эдийн засаг сэргэх шинж тэмдэг харагдаж байгаа ч 2017 оныхтой харьцуулахад бизнесийн орчин дордсон гэж бизнес эрхлэгчид үзсэн байна. 2018 онд сөрөг үнэлгээ 84.8 хувьтай байгаа нь өмнөх жилээс 3.9 хувиар өсчээ. Татварын өндөр хувь хэмжээ болон тусгай зөвшөөрөл лицензийн сунгалт нь бизнест тулгарч буй томоохон саад бэрхшээл хэвээр байгаа бол ажиллах хүчний мэргэжил ур чадварын дутмаг байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг судалгаанд оролцогчид онцолсон байна. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 37 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 56 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 21 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06