Хон хэрээдийн Б.Энхбат: Оюуны өмчөө устгуулсан зохиолчийн нэхэмжлэлтэй анхны шүүх хурал болно

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  Хон Хэрээдийн  хэмээн олноо нэршсэн “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, зохиолч, сэтгүүлч  Б.Энхбатаас  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийнх нь  талаар тодрууллаа.  -Та өөрийн болон аавынхаа  хувийн архив, удмын түүх намтар,  зохиол бүтээл,  гар бичмэлүүдээ устгуулсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв үү? -Тийм ээ, намайг шоронд хоригдож байхад  төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс тусгай албад болон цагдаа нарт  үүрэг өгч цоожтой байсан гэрийг хаалгыг эвдүүлж  оруулсан байдаг. Ингээд  миний болоод аавын минь хувийн архивыг, аавын минь  удам судрынхаа талаар цуглуулсан баримт, бичсэн намтар түүх, бичээд үлдээсэн зохиол бүтээлийн гар бичмэл, эхийг авч яваад нэг газар хийсэн байдаг. Дараа нь салхинд хийсгэсэн, үрэгдүүлсэн гээд алга болгосон байгаа юм. Энэ асуудлаар иргэний нэхэмжлэх гаргаж, шүүхэд хандсан юм.  

НАМАЙГ ШОРОНД БАЙХАД ЦАГДАА НАР ГЭРИЙН ХААЛГЫГ ЭВДЭЖ ОРСОН

  -Тэр дотор таны  зохиол бүтээлийн гар бичмэл олон байсан уу? -Миний бичсэн зохиол бүтээлийн гар бичмэл гэвэл замбараагүй их юм бий. Хамгийн гол нь аавын минь бичиж үлдээсэн зохиолын гар бичмэл, бүтээлийн эхүүд   хайран байна. Үүнд л ах нь маш их харамсч байгаа. -Таны аавыг зохиолч, сэтгүүлч хүн байсан гэж сонсч байснаас сайн мэдэхгүй. Таны аав аль нутгийн хүн бэ, ямар ажил алба хашиж байв? -Миний аав Шаравын Банзрагч  санхүүч мэргэжилтэй ч насаараа сэтгүүлчээр ажиллаж  байгаад бурхан болсон. МЗЭ-ийг үүсгэн байгуулсан анхны гишүүдийн нэг, оруулагч, зохиолч байлаа. ХХ зууны Оросын яруу найргийн  том төлөөллийн нэг алдарт В.Маяковскийн бүтээлүүдийг орчуулж явсан. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын шавь,  Б.Явуухулан,Чойжлын Чимид гээд цаг үеийнхээ олон сайхан зохиолч сэхээтэн нартай багаасаа дотно нөхөрлөсөн гээд аав минь түүхтэй хүн байсан. Хожим хэлмэгдүүлэлтийн үед  Сүхбаатар  аймагт нутаг заагдан цөлөгдөж амьдарсан, жүжиг, кино, баримтат болон  үргэлжилсэн үгийн зохиол, орчуулга хийж заримыг нь аргагүйн эрхэнд өөр  хүний нэрээр хэвлүүлж явсан  байдаг юм. Хэлмэгдүүлэлтийн хар шуургад алдаагүй  авч үлдсэн аавынхаа гар бичмэлүүд, бичиж үлдээсэн зохиол бүтээлийг  ардчилсан нийгмийн үед устгуулсандаа   харамсаад  баршгүй.  

ААВЫН БИЧСЭН СҮХБААТАР ЖАНЖНЫ ТУХАЙ ТҮҮХЭН РОМАНЫ ЭХ АЛГА БОЛСОН 

  -Аавын чинь бүтээлүүд бүгд  үнэ цэнэтэй, тэр дотроос таны санаж байгаагаар онцлох  ямар бүтээл байсан бол? -Миний аав  Д.Сүхбаатар жанжны  аав “Цагаан дээлт”  Дамдины  төрсөн эгч  Лхамжавын  ганц хүүгийн хүүхэд шүү дээ.  Эмээгээсээ болон  ааваас сонссон зүйлүүд, Галсан ахын ярьсан түүх, дурсамж гээд өчнөөн баримт цуглуулж Д.Сүхбаатар жанжны намтар түүхийг насаараа бичсэн хүн дээ. Жанжны тухай “Харанхуйд цахисан хэт” түүхэн романы гар бичмэл гэрт хадгалагдаж байсан нь алга болсон, аваачаад устгачихсан  бололтой. -Ингэхэд таны нэхэмжлэлтэй анхан шатны шүүх хурал одоо л болох гэж байгаа юм уу. Өмнө нь хандаж байсан юм уу? -Иргэний хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны 14 цагт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхэд болно. Анхны хурал нь энэ юм. -Шүүх хэргийг шударга шийднэ гэдэгт та итгэлтэй байна уу? -Тэрийг Мөнх хөх тэнгэр л мэдэх байх. Ер нь бол Монголын төр зохиолч, сэхээтнүүдийнхээ зохиол бүтээл, гар бичмэлийг хурааж авч устгаж, шатааж байсан хар түүхтэй. Их хэлмэгдүүлэлтийн үед, сүүлд  захиргаадалтын  он жилүүдэд  ийм зүйлүүд болж байсан. Тэгвэл зохиолч, уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг эрх мэдэлтнүүд хууль, цагдаагаар далайлган хураан авч шатааж устгах асуудал байсаар байна шүү дээ.  Энэ удаа Монголын түүхэнд оюуны өмч, зохиол бүтээл, гар бичмэлээ устгуулсан зохиолч хүн    нэхэмжлэл  гаргасан анхны шүүх хурал болох гэж байна. Ямартай ч би нэхэмжлэл гаргасан, Монголын шүүхийн шийдвэр аль талд нь гарахыг таашгүй.  Тиймээс  Мөнх тэнгэр мэдэх болтугай гэж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 40 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 59 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 6 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 25 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 38 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06