Н.Номтойбаяр: МАК өөрөө хайгуул хийж, ордыг нээсэн

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гаргасан талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн.  Цагаан суваргын орд энэ   ордод багтаж байна? -Би УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү.  Ордын түүхийг нь ярьбал, 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй байдаг. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон. “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулах юм бол 2.5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой орд. Төр гол нь татвараа маш сайн авч, үр ашигтай, иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой. -Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ? – Гадаад болон дотоодын 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эрсдэлээ өөрсдөө даагаад, гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол Цагаан суварга. “Эрдэнэт” үйлдвэрээс хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр байхгүй. -Үйлдвэр ашиглалтад орвол хэчнээн хэмжээний татвар улсад төлөх вэ? -Өнөөдрийн мөрдөгдөж  байгаа хуулиар нийт орлогынхоо 70 орчим хувийн татварыг улсад төлнө.  Одоогоор үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. -ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар компанид мэдэгдсэн зүйл бий юу? -Тийм зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах  гэж байгаад нүдээ сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л  ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 38 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 57 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06