С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба Ц.Зориг шүүгч

2019-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Ардчиллын удирдагч С.Зоригийг  хөнөөсөн аймшигт аллагын  бодит үнэн илрэлгүй 21 дэх жилтэйгээ золгох гэж байна. Ирэх сарын 20-нд түүний 57 насны ой буюу  төрсөн өдөр нь тохионо. Инээд хөөр болж цэцгийн  баглаа тэвэрсэн хүмүүс энэ өдөр  хүрэл хөшөөг нь бүчдэг. Амиа алдсан аравдугаар сарын 2-ны өдрийг ч бас  ийм байдлаар өнгөрүүлдэг. Өнгөрсөн 20 жил ингэж  ирсэн жишиг   энэ жил давтагдаад өнгөрөх биз ээ. Харин журмын нөхрийнхөө араас чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлэх нь  хэн  бол. Аймшигт хэргийн үнэн мөнийг олохын төлөө ам нээх нь хэд бол... ”Хэргийг илрүүлсэн” гэж баатар аятай цээжээ дэлдэх хүн ч гарах л байх. “Эргэлзээтэй, дахиад шалгах ёстой” гэж хэлэх  хүн гарах болов уу, ингэхэд. Ер нь бол захиалагчийг нь олоогүй хэрэгт  гүйцэтгэгч  гэж гурван хүнийг ялласанд анхнаасаа нийгэм тэр чигээрээ эргэлзэж ирсэн. Ар гэрийнхэн нь “Зохиомол хэрэг тулгаж, гүтгэж ялласан” хэмээн удаа дараа мэдэгдэж ирсэн. Тэгвэл  оны өмнөөс гэрч гээд байгаа Ц.Амгаланбаатар нь  мэдүүлгээсээ буцаж хэрэг гээч зүйл нь хэрэг биш болж эхэлсэн  тухай  мэдээлэл гарсан. Цагаан сарын дараачаас хэргийг мөрдсөн, шалгасан хүмүүсийг нь  гүйцэтгэх ажиллагааг буруу явуулсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн гэх  сураг ч  дуулдсан. Саяхан нэрт нийтлэлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуайн   “Улс төрийн аллага№-2” гарчигтай эрэн сурвалжлага хэвлэлд нийтлэгдлээ.  Үнэн гэмээ нь үйл явдлын олон ээдрээ, зангилааг тайлсан бүтээлийн эргэн тойронд өчнөөн асуулт бас хариулт  ундарч байна. Энэ бүхний эцэст өнөөх  манайхны илрүүллээ, барилаа гэсэн  хэрэг  нь  хэрэг биш болж таарч  байх шиг. Өмнө нь хүний амь насыг  жигшүүртэйгээр бүрэлгэж, насаараа хоригдох шийтгэл хүлээж  чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж  байгаа  Ц.Амгаланбаатар гэгчийн амаар хэрэг бүрдүүлсэн гэдэг нь тодорхой болж байна гэсэн ойлголт төрж  байгаа юм. Тэгэхээр насаараа шоронд суух шийтгэл хүлээсэн, тухайлбал  Г.Жамъян гуайн бичсэнчлэн алдах юмгүй  тэрхүү гэмт хэрэгтний амаар бүрдүүлсэн зохиомол хэргийг  шүүж,  гэмгүй хоёр хүнд  24-25 жилийн хорих ял оноож   чанга дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосон  шүүгчдийг  яах бол...Хүний амаар бүрдүүлсэн зохиомол хэргийг хянасан прокурорууд   ажил үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болж таарах вэ.  Тэдэнд хариуцлага тооцох  уу... Энэ хэрэг бүр эцсийн шатанд Улсын Дээд шүүх дээр очиж  эцэслэгдсэн. Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг  Улсын Дээд шүүхээр хэлэлцэхэд Дээд шүүхийн  ерөнхий шүүгчээр Ц.Зориг  өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцон хурлыг даргалсан байдаг. Улсын Дээд шүүх учир дутагдалтай  шийдвэр гаргах ёсгүй, өөрөөр хэлбэл тэд  алдах эрхгүй. Тэгвэл   тэд “Гэмт хэрэгтний амаар зохиомол  хэрэг бүрдүүлсэн байна, хэрэгсэхгүй болгоё”  гээгүй. “Мөрдөн байцаалтад буцаая” гэх шүүгч  нэг ч  гараагүй.  Улсын Дээд шүүх дээр болсон энэ  шүүх хурлын дараа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ц.Амгаланбаатартай харьцуулж адилхан ял онооно гэдэг байж таарахгүй. Үүнийг  үнэхээр хуйвалдаан гэж үзэхээс аргагүй байна. Ямар ч хэрэг хийгээгүй хүүгээ ял үүрүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Хүний эрхийн байгууллагад хандана” гэж хэвлэлд ярьж байв. Харин  Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Би Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж байсан. Долдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт явуулахад “Олон нийтэд нээлттэйгээр  шүүх хурлыг  хийлгэе” гэсэн хариу өгсөн юм. Өнөөдрийн хурлаас арай өөр шийдвэр гарна гэж итгэж байлаа” гээд толгой сэгсэрч байсан билээ. С.Зоригийг хөнөөсөн  гэх хэрэг явсаар байгаад   Улсын Дээд Шүүхийн босгыг давж,   Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг шүүх хурлыг даргалан эцийн шийдвэрийг  гаргасан нь иймэрхүү.   Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж,  СЗоригийг хөнөөсөн хэрэг  эхнээсээ задарч байгаа бол  Ц.Зориг шүүгч хариуцлага хүлээх  үү? Ийм олон асуулттайгаар монголчууд  ирэх сарын 20-нд  С.Зориг агсны 57 насны ойг тэмдэглэх бололтой.\ Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 38 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 56 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06