“13 араншин”-г мэдрүүлэх “Passengers” үзэсгэлэн нээгдлээ

2019-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Орчин үеийн урлагийн илэрхийлэл болсон “Контемпорари арт” буюу шинэ медиа ашигласан “Passengers” үзэсгэлэн өчигдөр “Norphei Art”  галлерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ийн гишүүн А.Болормаа, Н.Отгонбат, Д.Очир нарын бүтээлүүд дэлгэгдсэн юм. Энэхүү  үзэсгэлэн нь Америк болон Европын орнуудад хүчээ авч байгаа “резин арт” урлагийг харуулсан тул дүрслэх урлаг судлаач, уран бүтээлчдийн анхаарлыг ихээр татаж байв. Нэрний тухайд “Passengers” нь тээврийн хэрэгслээр зорчигч гэсэн утгатай. Тус үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчид жолооч нь үзэгчид аялагч, зорчигчид нь болох аж. Үзэсгэлэн 16-29-нийг хүртэл үргэлжилнэ. Бид аяллаа уран бүтээлч А.Болормаагийн бүтээлээс эхлүүлэв. Тэрээр Норвеги улсад хэд хэдэн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд Монголд гаргаж байгаа анхны хамтарсан үзэсгэлэн нь энэ юм. Түүний “Гэр бүл”, “55” гэх ижил төстэй уран бүтээл бидний анхаарлыг ихээр татав. Хальт харвал хүүхдийн энгийн нэг тоглоом гэмээр морь, машин, бамбарууш хэлбэртэй жижиг дүрс, биетүүдийг зотонд наан галлерейн хананд өлгөжээ. Тус самбарт хэд хэдэн эгнээ болгон тавьсан өнгө өнгийн морь, доод буланд нь мөн тийм өнгө алагласан машин, хамгийн доод талын эгнээнд морь, машиныг холилдуулан байрлуулсан байв. Бүтээлийнхээ талаар уран бүтээлч А.Болормаа “Нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүл гэж нэрлэсэн боловч энэ бол бүтэн дэлхий юм. Нэг морь, машин бүрийг хүний хөрөг гэж хараарай. Хүмүүс ааш зан, үзэл бодлын хувьд давтагдашгүй, өөр байдаг. Үүнийг илэрхийлэхийн тулд зориудаар тод өнгөөр бүтээлээ дүрсэлсэн” гэж ярилаа. Мөн тэрээр “ Үзэгчдийн сониуч занг хөдөлгөх, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, бүтээлийнх нь  талаар уран бүтээлчидтэй ярилцах боломжийг олгох зорилготой” гэж ярьсан юм. Энэ үеэр үзэсгэлэнд ирсэн зочид бүтээлүүдийн учрыг нь эс олон, илэрхийлэх гэсэн санааг нь мэдэх гэж удаан гэгч нь ширтэж, хоорондоо ярилцаж, таамаглал дэвшүүлж энэ л үзэсгэлэнд тэд оюун ухаанаа уралдуулан байгааг харахад тэр зорилгодоо хүрчээ хэмээн бодогдсон юм. Ийн бид аяллаа Английн BBC телевизийн “Чингис хаан” кинонд зураачаар ажилласан Н.Отгонбатын зургаар үргэлжлүүлэв. Нэн тэргүүнд нүд булаасан нь “13 араншин” бүтээл байлаа. Шилэн тавцан дээр бүжиглэж буй бүсгүй хүн зуржээ. Нэг бүсгүй мэт харагдах боловч өөр өөр үйлдэл хийж буй 13 бүсгүйг дүрсэлсэн байж. Шилэн учраас өөрийн тань дүрс уг зурагтай давхцаж харагдана. Энэхүү бүтээлийнхээ талаар Н.Отгонбат “Зургаа дахь мэдрэмж, зөн совин хүн бүрт өөр өөр байдаг гэж бодож байна. Ямартай ч “13 араншин” зураг зургаа дахь мэдэрхүйгээс илүү бодит зүйлсийн тухай юм. Харин ард үлдсэн таны дүрс үлдсэн мэдрэхүй байж болно” гэж ярьсан  юм. Энэхүү үзэсгэлэн нь хүн буюу “БИ”-г олон талт өнцгөөс харж хүний мэдрэхүйг голчлон онцолсон нь содон шийдэл болжээ. Хамгийн сүүлд эрчилсэн төмөр утас ашиглан биет бүтээл урласан Д.Очиртой хамт аялалд гарлаа. Тэрээр эрчилсэн төмөр утас хооронд гагнаж янз бүрийн амьтад бүтээжээ. Бүтээлийнхээ талаар “Эрчилсэн утас шиг хэрэн холбогдсон амьдрал хэмээх энэ гинжин хэлхээнд хааяа ээдрэн, төөрч будилан явах уу, хааяа дөрлүүлэн нисэх үү гэдгээ бодоосой гэсэн утгатай “ гэсэн юм. Болормаагийн бүтээлээс хүний олон янзын дүр төрх, дотоод ертөнцийн ялгааг мэдэрч, Н.Отгонбатын зургаас өөрийнхөө дотоод хүн , далд нууц “13 араншингаа” мэдэж, Д.Очирын бүтээлээс амьдралд дүүлэн нисэх ёстойг ухаарснаар бидний аялал өндөрлөв. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 55 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 20 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 33 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06