“Хятад ажилчид БНМАУ-д” /1945-1964/

2019-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_58136" align="aligncenter" width="850"] Доктор Д.Наранжаргалын бүтээлийг эрдэмтэд “1949 оноос  өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцлон үнэлж байна.[/caption]   Д.АРИУН “Хятад ажилчид БНМАУ-д” /1945-1964/ гэдэг содон нэртэй номын нээлт өнөөдөр /2019.03.15/-нд боллоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргал энэхүү бүтээлийг туурвижээ. Доктор Д.Наранжаргал  энэхүү бүтээлдээ 1955-1964 онд БНХАУ нь хөрш БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад туслуулахаар олон арван мянган хятад ажилчид илгээж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, хөнгөн үйлдвэр, орон сууцны олон зуун барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан тухай, хөрш хоёр орны хамтын ажиллагааны нэгэн онцлог үеийг архивын болон гадаад харилцааны баримт сэлт дээр тулгуурлан өгүүлсэн байна. БНМАУ-ын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу Хятадын коммунист намны төв хороо Монголын бүтээн байгуулалтад хятад ажилчдыг илгээн туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. МАХН-ын Төв хорооноос 1955 оны нэгдүгээр сарын 14-нд хариу захидал илгээж, нийт 12250 ажилчныг ямар ямар мэргэжлээр хүлээж авах тухайгаа мэдэгдсэн байна. Ийнхүү Монголын бүтээн байгуулалтад туслах зорилгоор хятад ажилчдыг оруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд Бээжин хотноо байгуулж, тавдугаар сард эхний ээлжийн 8000 ажилчин Монголд иржээ. Монголд ирсэн хятад ажилчид нь хот хөдөө, хаана хаана ямар бүтээн байгуулалтад оролцсон, ямар ажил мэргэжлийнхэн голлож байсан, тэдний ахуй нөхцөл, хөдөлмөрийн гэрээ зэрэг нарийвчилсан тоо баримтуудыг судалгааны энэхүү бүтээлээс харж болох аж. Номонд орсон баримтаас үзвэл, 1945-1964 оны хооронд Монголд ирж ажилласан ажилчдын хувьд нийтдээ 50 гаруй төрөл мэргэжлийнхэн байсан аж. Тэдний оролцсон гол гол бүтээн байгуулалт гэвэл, Улаанбаатар хотод 40 мянгат, 50 мянгат, 120 мянгатын орон сууц; 5, 6, 14 зэрэг ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль, техникумын барилга, оюутны дотуур байр, Байгалийн түүхийн музей, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн  зэрэг олон арван барилга барьжээ. Доктор Д.Наранжаргалын бүтээлийг түүх, гадаад харилцаа, гадаад бодлого судлалын мэргэжлийн хүрээний судлаач, эрдэмтэд “1949 оноос  өнөөг хүртэлх 70 жилийн түүхтэй хоёр улсын харилцааны түүхийн эхний 15 жилийн үйл явцыг нарийн тодорхой задлан шинжилсэн” гэдгийг онцлон үнэлж байна.   Эх сурвалж: polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 39 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 58 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06