ЦЕГ:Хорих ангийн камерын хяналтын бичлэгийг ар гэрийнхэнд үзүүлсэн

2019-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /03.15/ 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус албанаас олны анхааралд буй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мөн танилцуулсан.  Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай  субъектын үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд, улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан бөгөөд албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна  гэв -Тусгай субьектын хэргийг шалгадаг юм байна. 25 шүүгч 11 прокурор татагдсан байна. Ямар зөрчил илэрсэн юм бэ? -Эрхэлж буй албан тушаалтай холбоотой шийдвэр буруу гаргасан. Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хувийн сонирхлоор ажиллаж байна гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгахад хуулийн дагуу шийдвэр нь үндэслэлтэй байсан. Сүүлийн үед иргэдээс албан тушаалтай холбоотой гомдол санал их ирж байна л даа. Бид үүний гэмт хэргийн шинжтэй гэдгийг нь шалгадаг. -Эко Алтан Заамарын хэрэг юу болж байна вэ? -Харьяаллын дагуу Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. -Нас барсан шүүгчийн хэрэг юу болж байна вэ? -Энэ хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа. Амиа орлох цаг хугацаанд хэн хэн байсан. Амиа орлох нөхцлийг бүрдүүлсэн үү гэдэг нь шалгагдаж байгаа. Бид камерын бичлэгийг хавтаст хэрэгт хийж ар гэрийнхэнд нь үзүүлсэн байгаа. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд сүлжээний гэмт хэрэг нэмэгджээ.  Үүний хамгийн том гэмт  хэрэг болох “Жи тайм”  сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн Ж.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болжээ. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилжээ гэв Эх сурвалж:www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 40 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

2 цаг 58 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 24 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 37 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06