“Тээврийн байцаагчид хууль эрх зүйн мэдлэгээ тэлэх шаардлагатай байна”

2019-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Дэд бүтцийн салбарын хяналтын улсын байцаагчид зам тээвэр гээд бусад бүхий л харилцаанд  тээвэрлэлт болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эдийн засаг хурдацтай өсч байгаатай холбоотой тэдний хяналт тавих хүрээ улам тэлж байна. Зөвхөн хот хооронд явдаг тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг  цаг үе өөрчлөгдөж буй. Өнөөдөр  “Гурван улсын эдийн засгийн коридор”  хөтөлбөр хэрэгжснээр манай улсыг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт явагдана. Тиймээс энэхүү тээвэрлэлтээс үүдэж гарах харилцаанд тэдний хууль эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх чадвар, олон улсын гэрээ, конвенци, техник, технологи, хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хурдацтай хөгжлийг дагаж хяналтын улсын байцаагч нар мэргэжлийн болох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлага тулгарчээ. Энэхүү хэрэгцээ шаард­лагын хүрээнд  өчигдөр Авто тээврийн үндэсний төвд дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт боллоо. Сур­галтыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ “Та бүхнийг формтойгоо зам дээр зогсож байхад Монголын төр, Монголын төрийн байгууллага, төрийн  албан хаагч гэж харна. Тиймээс цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цагт хяналт тавихдаа уламжлалт арга, барилаа хэрэглэхээс гадна сэтгэхүйгээ өөрчилж зөвлөн туслах, далд буй эрсдлийг олж илрүүлэх урьдчилан сэргийлэх байдлаар хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэний нисэх болон төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн цар хүрээ нэмэгдэж олон улсын гэрээ хэлэлцээр хийгдэх бүрт хяналтын систем боловсронгуй болж хөгжих ёстой. Энэ үүднээс улсын байцаагч нарыг ажлын байран дээр нь мэргэшүүлэх шаардлага гарч байна. Нөгөөтэйгүүр авто замын чанар аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар шүүмжлэл гарсаар байдаг. Тиймээс энэ онд бүтээн байгуулалт, чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зорилт тавьсан. Түүнчлэн та бүхэн шинэ техник , технологийн мэд­лэгээ сайжруулж хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадын тээвэрчидтэй харилцахад хүндрэл гарахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэлээ. Энэ онд Улаанбаатар Дарханы замын өргөтгөл,Налайхын замын шинэчлэлийг хийнэ. Олон улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг нэвтрүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх жишиг зам болгохоор зорьж байна. Тухайлбал, Дарханы зам дээр зам барилгын ажлаас тусад нь хөдөлгөөний аюулгүй байдалд зориулж  төсөв гаргасан. Бусад улсын туршлага, замын стандартыг судалж байна гэв.  Тус салбарт 2018-2019 онд нийтдээ 115 газарт 430 тэрбум төгрөгийн замын бүтээн байгуулалтын  ажил хийхээр төлөвлөгдсөн аж. Нийс­лэлийг хөдөө орон нутагтай холбох замын ажлын хүрээнд энэ онд Завхан Улиастай, Увс чиглэлийн замын ажил ашиглалтад орох юм байна. Мөн Баянхонгор, Байдрагийн  чиглэлийн зам үргэлжлэхээс гадна Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын ажил хийгдэх аж. Түүнчлэн  21 аймагт 1-2, 20-30 км орчим замын ажлууд хийгдэх юм байна. Улсын байцаагчдын үйл ажиллагааны, үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал мэдээлэл өглөө. Салбар бүрт улсын байцаагчийн эрх авсан төрийн албан хаагчид хяналт шалгалт хийхдээ хуулийн хэрэглээнд анхаарах хэрэгтэйг онцолж байв. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийг  амьдралд хэрэгжүүлэхэд алдаатай оноотой зүйл их байна. Тиймээс зарим зүйл заалтыг өөрчлөх, эргэж харах тухайд саналаа нэгтгэх шаардлага байгааг дурдав. Дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нь эрчим хүч,  тээвэрлэлт, барилга байгууламж, харилцаа холбоо  зэрэг салбарын бүтээн байгуулалт болон бусад үйл ажиллагаа аюулгүй орчинд явагдаж байна уу гэдэгт хяналт тавихад  нийтлэг олон зөрчил илэрдэг байна. Тухайлбал, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ хийхгүйгээр замын  ажил эхлэх, каррер ашиглах, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, зураг төслийн дагуу хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй зэрэг зөрчил гардаг. Түүнчлэн бүрэн бус тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах, үзлэг үйлчилгээгээ тогтмол хийдэггүй гэнэ. Өнөөдөр Нийслэл болон 21 аймагт зам дээр зогсож хяналт хийдэг  Авто тээврийн үндэсний төв болон нийслэлээс  эрх авсан 90 гаруй авто тээврийн улсын хяналтын  байцаагч байна. Тэд авто замаар тээвэрлэлт хийж буй бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын аюулгүй байдалд хяналт тавьдаг. Зөрчлийн хууль амьдралд нийцэхгүй байгаатай холбогдуулан 1000 гаруй иргэдээс авсан 42 санал байгааг энэ үеэр хэлж байв. Жишээлбэл, малчин хүн нэг шуудай өвс, тэжээл, ноос, ноолуураа өөрийн унаа машиндаа ачаад явах эрхэд хязгаарлалт тавьсан нь боломжгүй байгаа тухай Дархан-Уул аймгийн авто тээврийн улсын байцаагч Б.Ганзориг ярьж байв. Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсаны дагуу газар дээр нь  хариуцлага тооцох гэхээр дор хаяж 15 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлага гарч ажлын байран дээрээ уг тээврийн хэрэгслийн жолоочыг дуудах зэргээр чирэгдэл гардаг. Тиймээс газар дээр торгуулиа оногдуулдаг систем бүрдүүлэх хэрэгтэй гэж тэд ярьж байв. Мөн Ховд аймгийн АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хяналтын мэргэжилтэн Ц.Лхагважав ярихдаа “ Манайд авто тээврийн хяналтын гурван байцаагч ажилладаг. Ярантын хилийн боомттой учраас гадаад дотоодын зорчигч, тээврийн хэрэгс­лийн урсгал нэмэгдсэн. Тиймээс нэмэлт байцаагч шаардлагатай” хэмээн ярьж байлаа. Хот хөдөөгийн 100 гаруй  байцаагчид ийнхүү нэг дор цугларч туршлагаа хуваалцах, хууль эрх зүйн мэдлэгээ сорих багаар ажиллах гээд хоёр өдөр номын дуу сонслоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.15 № 54 (6021)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 58 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 16 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 42 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 55 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06