Энэ гурван шинжээч эмчийн тангараг нь тонгорог болчихоогүй биз дээ?

2013-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.Сонор

Шөнийн цэнгээний газрын очих гэж байгаа улс баараа андуураад ороод ирэв үү гэж гайхсан нэг үйл явдал зургадугаар сарын дундуур хоёрдугаар эмнэлэг дээр болжээ. Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч нар ирж, тус эмнэлэгт эмчлүүлж байгаа Н.Энхбаярын биеийн байдалд үзлэг шинжилгээ хийнэ гэдэг өдөр нь баар андуурсан юм шиг өндөр өсгийт жийж, жигтэйхэн хурц тодоор нүүрээ будаж гоодсон хоёр бүсгүй нэг залуу дагуулан орж ирэхээр л тэр хавьд байсан улс гайхсан нь тэр байж. Эмч нар гэхээр илүү дутуу маяг, зүүсгэл чимэггүй, цагаан халаад, хүний төлөөх чин сэтгэлээрээ гоёдог улс байдаг гэж бид ойлгодог болохоор баар андуурсан юм шиг гадаад өндөр өсгийт, арай л тас тас хийтэл бохь зажлах шахсан дүр төрхийг эмч хүн гэж хүлээж авахгүй цочирдохоос ч өөр яах билээ дээ. За тэгээд анх орж ирж хүмүүст харагдсан гадаад төрхөөс цаашлаад хийсэн үйлдэл нь гэсэн чинь орж очоод даралтыг нь үзээд 120-той байна ш дээ гэхээр нь эмч сувилагч нар нь гайхжээ. Учир нь Н.Энхбаяр гэдэг хүний даралт сүүлийн 90 гэдэг тооноос дээшээ гарахаа болиод удаж байгаа болохоор тэр л дээ. Яасан гэнээ яагаад ингэж өсчихөв гээд үзтэл бараг 90-ээсээ доош шахам зааж байж. Үүнийг харсан нөгөө шоуны төрхтэй эмч бүсгүйчүүдийн нэг нь “аан манай аппарат эвдэрчихсэн байж” хэмээн өөрсдийнхөө барьж ирсэн аппаратыг буцаагаад далд хийсэн гэх. Даралтын аппаратаа ажилладаг эсэхийг шалгачихгүй байж, хүний амь насны тухай яригдаж байгаа газар үнэлэлт дүгнэлт өгнө гээд явж байгаа ийм хүмүүсийг тангараг өргөсөн эмч нар гэж хэлэхэд хэцүү. Иймэрхүү маягаар үзлэгээ эхэлсэн шинжээч эмч нарын дүгнэлт өнөө болтол албан ёсоор гараагүй байгаа. Албан бус мэдээллээр бол Н.Энхбаярын бие ялаас чөлөөлөх хэмжээнд хүртэл муудаагүй байна гэсэн юм гарч байгаа сураг дуулдаж байгаа билээ. Ялаас чөлөөлөх хэмжээнд хүртэл муудаагүй байна гэдэг нь угтаа бол үхэх болоогүй байна гэсэнтэй агаар нэг сонсогдох.

МАХН-ын дарга Н.Энхбаярын оношийг эмчлэгч эмчээс нь эхлээд хоёрдугаар эмнэлгийн эмч нар, эрдэмтэн багш нар, хорих эмнэлгээс томилсон эмч нарын бүрэлдэхүүн хүртэл эд эсийн задрал гэж үзэж байгаа. Эд эсийн задралыг нарийн шинжилдэг аппарат тоног төхөөрөмж Монголд байхгүй. Тиймээс ч эмч нар гадаадад нарийн шинжлүүлж, эд эсийн задрал нь аль эрхтэнд яаж явагдаж байгааг нарийн оношлуулж эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Гэтэл шүүхийн шинжээч эмч Ганцацрал, Сарангэрэл, Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй  багийнхан болохоор Монголын толглй эмч мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийг худлаа хэмээн үзэж үндэслэл шалтгаан нь ч тодорхойгүй байна. Зарим нэг мэдээллээр бол эд эсийн задрал гэсэн онош нь шинжилгээгээр батлагдахгүй байгаа гэж мөнөөх гурван шинжээч нь айлдсан сурагтай. Монголд хийж чадахгүй байгаа шинжилгээний хариу яаж Н.Энхбаярын картанд байх юм.

Монголд нарийн шинжилж чадахгүй байна, гэхдээ эрхтэн системийн үйл ажиллагаанд өнөөдөр Монголд хийж байгаа бусад шинжилгээ оношилгоо зэрэг олон үндэслэл шалтгаанаар чиглэл чиглэлээрээ ажилласан туршлагатай эмч нарын багийн гаргасан дүгнэлт, бас хүний амь насыг яаж аврахын цаг мөч, хором бүхэнтэй уралдаж ажилладаг жинхэнэ эмч нар, даралтны эвдэрхий аппараттай ,  үхээгүй л бол “Бараг л  зүгээр” гэж  оношилдог шүүх  эмнэлгийн эмч  нарын  хооронд  ямар  мэргэжил, чадварын  ялгаа байгаа нь  эндээс тод харагдана. 

Уг нь  шүүх  эмнэлэгийн  эмч нарын ажил  хэцүү  байх. Осолд өртсөн, зодоон нүдээн хийсэн, болохоо байсан хүмүүсийг  үзэж, харж  өвчний  түүхийг тэд  бичдэг.  Хэцүү бас  хариуцлагатай албыг  ингэж  хашиж  байгаа  эмч  нар ийм хачин аашилж байгаад гайхаж буйгаа зарим эмч нар дуулгаж байна. Тэдний тухай бас нэг  болсон явдлын тухай өгүүлэхэд  хорихын эмнэлэгт хагалгаа хийлгэсэн эмэгтэй   хэвлийдээ марльтай нэг  жил  явжээ. Бие  нь  муудаж  үхэхийн  даваан дээр  энэ тухай мэдэж  аврагдсан ч  шүүх  эмнэлгийн  эмч  нар  өөрөө  марль  залгисан гэдэг  дүгнэлт  гаргасан тухай  дуулдаж байлаа. Ийм дүгнэлтийг гаргаж байсан шинжээч эмч нарын нэг нь сая Н.Энхбаярыг эвдэрхий аппараттай очиж үздэг нөхдийн нэг гэж дуулдсан. Энэ хүмүүсийн эмчийн тангараг нь тонгорог болчихоогүй биз дээ.

Бас прокурор хавиар өмнө нь Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар дүгнэлт гаргасан эмч нарын талаар “Яахаараа ийм дүгнэлт гаргадаг юм” гэдэг яриа хөөрөө хүртэл гарч эхэлсэн байна. Тодруулбал, прокурорын байгууллага шүүхийн шинжилгээний төвийн эвдэрхий даралтын аппараттай шинжээч эмч нартаа илүү итгэж, бусдыг нь буруу онош тогтоосон гэж үзэж байна гэсэн үг л дээ. Хэрвээ Ганцацрал, Сарангэрэл, Батбаяр гэдэг гурван шинжээч эмчээс өөр эмчид итгэхгүй л байгаа юм бол Монголын томоохон эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийг ганцхан үзлэгээрээ үгүйгэж чаддаг энэ гурван мундаг эмчээс өөр хүнд монголчуудыг үзүүлж болохгүй гэдгийг Прокурорын байгууллагаас албан ёсоор зарлавал яасан юм бэ?

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21