Оюутолгойн блоклон олборлох уурхайн төслийг блоклов

2013-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Оюутолгой. Энэ бол Монголыг нэн  шинэ  хөг­жилд  хөтлөх  нэгэн  шат гэж бид  өнөөг  хүртэл үз­сээр  буй.  2009  оны долдугаар сард  Эрдэс баял­гийн зөвлөлийнхөн энэ  ордын нөөцийг  45 сая  тонн зэс, 1800 тонн алт, 6000 тонн  зэстэй  гэж  баталсан  байдаг. Хөрөнгө  оруулалтын  гэрээг зурсан 2009 оны  аравдугаар сараас  хойш 2012 оны  дуустал энэ төсөлд  нийт 7,8  их  наяд төгрөг буюу 6,2  тэрбум  ам.доллар зарцуулсан гэж албан  ёсны цахим хуу­даст нь  мэдээлжээ. Гэрээг үзэглэснээс  хойш  Оюутолгойн тухай сайн, муу мэдээнүүд  ээл­жилсээр  өнөөг хүрэв.  Энэ  гэрээ монголчуудад ашигтай,  ашиггүйн  аль нь  болохыг  эрүүлээр  тунгаах аргагүй болтол  үүний тухай олон  үзүүртэй  зүү шиг  ойлголтыг тал  бүрээс өгч  иржээ.  Оюутолгой  бол  дэлхийд  нөөцөөрөө эхний  тавд  бичигдэх  зэс  олборлох  төсөл. Чухам иймээс  бид  энэ ордынхоо  хувь заяаг  байнга  харуулдаж, хэдэн жилийн  дараа хоосон шороо, цөөн  авлигачидтай  үлдэхгүйг хичээх нь  зүй ёсны  юм.

Гэхдээ  монголчууд  өнөөг хүртэл Оюутолгойн хөрөнгө оруулагч, “Рио-Тинто”-д эргэлздэг нь баттай үнэн.

Өнгөрсөн  хугацаанд Оюутолгой  компанийнхан Их  Британиас  асар их  үнээр PR компанийнхныг хөлсөлж,  монголчуудын толгойг голсон нь  амжилтад хүрээгүй нь бас үнэн. Манай Засгийн газарт  төлсөн татвар, төлбөрүүд 2010-2012 онд нэг их наяд  237 тэрбум төгрөг, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан  худалдан  авалт  мөн хугацаанд  1,4 их  наяд  төгрөг,  Оюутолгой  бүрэн  хүчин  чадлаараа  ажиллах  үеийн дотоодын нийт  бүтээгдэхүүний  өсөлт  35 хувьд хүрнэ  гэх  мэт чихэнд чимэг  болохоор  тоон мэдээллүүд бий. Гэвч Монгол Улсын иргэн Дорж, Дулмаагийн амьдралд  Оюутолгой хэрхэн нэмэр болсон нь  энэ цаг  үеийг  хүртэл  бүрхэг хэвээр,”Рио-Тинто”-д хулхидуулах вий  гэх  болгоомжлол огт буураагүй юм.

Оюутолгой  ил  уурхайгаа  ашиглалтад  оруулж, Баяжуулах  үйлдвэрээ манай томчуудтай хамт асааж, анхны зэсийн  баяжмалаа ч  экспортод гаргаад  байлаа. Байдал ийн  үргэлжилж  байтал  өчигдөр  манай томоохон  өдөр  тутмын хэвлэлүүдээр “Рио-Тинто” Оюутолгой  төслийн  хоёр дахь шатны санхүүжилт  болох далд  уурхайг  ашиглалтад  оруулах  5,1  тэрбум ам.доллараа  сэйфэнд  нь түр  түгжсэн тухай дэлхийн мэдээллийн агентлагийнхны  чимээг дамжуулав. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх, ашиг  олох гол  бүтээн байгуулалт  нь энэ далд  уурхай юм.  “Рио-Тинто”-гийн зүгээс  манай  говьд  дэлхийд хамгийн томд  тооцогдох гүн, далд  уурхайг барихаар  болсноо  зарлаад  байгаа юм. 2017  онд ашиглалтад  оруулахаар төлөвлөсөн далд  уурхай нь орд газрын үндсэн  нөөцийн 80  хувийг олборлох  чухал хэсэг нь. Энэ далд  уурхайг дэлхийн хэмжээнд  гарын арван  хуруунд  багтах  блокчлон олборлох  технологийн дагуу барихаар  болсноо зарлаад буй. Хямд,  байгаль  орчинд  сөрөг нөлөөлөл бага, аюулгүй хэмээгдэж  буй блокчлох  аргаар  босох  далд  уурхайн  хөрөнгө  оруулалт ийнхүү  нэг  хэсэгтээ  блоконд  байх  бололтой.  “Рио-Тинто” энэ бүхний буруутан нь  манай Засгийн газар хэмээж  буй.  Учир нь манайхан “ Рио-Тинто”-д  дараагийн  шатны хөрөнгө оруулалтыг хүлээж авах эсэхээ  УИХ-аараа  хэлэлцэн шийднэ  гэсэн хариуг  өгчихөөд байгаа  юм.

Энэ нөхцөл  байдлын улмаас  Оюутолгой төслийн хоёр  дахь  санхүүжилт шийдэгдэж далд уурхайн  ажил  үргэлжилтэл  дахин  гурван  сар түүнээс ч удаан хүлээх  болж байна.  Ирэх  аравдугаар сарын 5-нд  эхлэх намрын чуулганаар  Оюутолгойн талаар хэлэлцэж  таарна.  Тэр үед “Рио-Тинто”, Засгийн газар  хоорондын хувь  эзэмшлийн  хэмжээ, нөөц ашигласны  төлбөр, төслийн  зардлын  өсөлт, байгаль  орчны  үнэлгээ,  монгол  ажилчдын хувь зэрэг  маргаанууд  дахин дэгдэж, Оюутолгойгоос  монголчууд  юутай хоцрохоо  эргэн ярилцах учир цаг хугацаа  цаашид  хэрхэн  сунжрахыг хэлж  мэдэхгүй юм.

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

3 цаг 14 мин
Орон нутгийн нөхөн сонгуульд таван нам оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.

3 цаг 34 мин
Ж.Батжаргал: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль гацаагүй

Ж.Батжаргал: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль гацаагүй

3 цаг 43 мин
Трампын амь насанд халдахыг завджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордны сэтгүүлчидтэй оройн зоог

14 цаг 47 мин
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “А

14 цаг 47 мин
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон.

14 цаг 47 мин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

2026-04-24
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

2026-04-24
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

2026-04-24
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

2026-04-24