Цэцэглэн хөгжиж буй Вьетнам орон

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.РАШ Монгол Улсын тээврийн зөвлөх инженер   Саяхан миний бие Төмөр замын ачаа тээврийн олон улсын харилцааны хэмжээ тохиролцох нэр хүндтэй зөвлөгөөнд УБТЗ-ынхаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцоод ирлээ.  Зөвлөгөөнд ОХУ, Казакстан, Вьетнам, Хятад, БНАСАУ, Узбекстан, Монголын төмөр замын төлөөлөгчдөөс гадна Орос, Монгол голлосон тээвэр зуучийн олон байгууллага оролцож, бүтэн гурван өдөр ажил хэрэгч яриа хэлэлцээ хийлээ. Миний хувьд өнөөдрийг урьд өмнөхтэйгөө харьцуулж харах сайхан боломж олдов. Дэлхийн  энэ хэсэг дэх улсууд хооронд болон Европоос Ази руу ялангуяа, Азиас эсрэг чиглэл дэх ачаа барааны урсгал хөдөлгөөн эрс өсчээ.  Хуучин манайхаар дамжиж сондгой чиглэлд явдаг ачаа  200 мянган тонн хүрэхтэй, үгүйтэй байсан бол одоо бараг 800 мянган тонн шахсан байна. Ерөнхийдөө хилийн боомтуудын ачаа боловсруулах хүчин чадал ачааныхаа хэмжээнээс хоцрогдож буй дүр зураг нийтлэг маягтай. Бидний барилдахаасаа таахалзана гэгчээр Ханги-Мандалын чиглэлд  төмөр зам барина гэж яриад байгаа нь Хятадын тал Эрээн өртөөн дээрх өргөн царигийнхаа хөгжилд анхаарч байсныг болгоомжлолд оруулж Монгол, Хятадын экспорт болон  манайхаар урагшаа явдаг транзит ачааны хэмжээнд сөргөөр нөлөөлж буй шинжтэй. Зөвлөгөөнд  Замын орлогч дарга Г.Ганболдоор ахлуулсан манай залуучууд мэргэжил нэгтнүүдтэйгээ  соёлтой мэтгэлцэх  мэдлэгтэй, туршлага суусан, сэтгэл зүтгэлтэй оролцож байгаа нь  тун бахархууштай санагдаж явлаа.  Нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, манай өөрийн зуучийн байгууллагууд өөрсдөө үгсэн нэгдээд төмөр замтайгаа хамжиж элбээд ч болов үндэсний паркийн вагон контейнервозитой болохгүй бол 1100 км  годгор   замыг маань гадныхан зайдагнах  шинжтэй. Миний хувьд зөвлөгөөнд оролцож бас  Вьетнамын болон  бусад улсын төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцох завшаан тохиолоо. Тоон дотор  үсэг цохиж  явна гэдэг шиг хуучин танил хүмүүс ч олон дотор мэр сэр тааралдав. Би 1996 онд Ханойд болсон Сайд нарын зөвлөгөөнд оролцож байсан юм. Вьетнам орон огт танигдахгүй, төсөөлшгүй болтлоо хөгжсөн байна. Ханой, Сайгон гэсэн хоёр төмөр замтай юм. Нийтдээ төмөр замд 300 орчим мянган хүн ажилладаг, жилдээ найман сая тонн ачаа, 10 сая зорчигч төмөр замаар тээвэрлэдэг гэж байна. Энэ нь улс дотроо ачаа болоод зорчигчийн  гурваас дөрвөн хувь болдог бололтой. Ихэнх ачаа дотооддоо автомашинаар гадагшаа усан тээврээр явчихдаг гэнэ. Суудлын болоод ачааны вагоноо дотооддоо үйлдвэрлэдэг. Харин зүтгүүрүүдээ одоохондоо Энэтхэг, Хятад, Чех улсаас тэргэнцрүүд, зам төмрөө Энэтхэг, Хятадаас авч байна. Сэлгээний зүтгүүрүүдийг өөртөө үйлдвэрлэнэ. 1000 мм царигтай галт тэрэг нь 80-120 км  цагийн хурдтай. Төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүний гурван үйлдвэртэй юм. Бид цаашид Төв засварын үйлдвэрээ  ийм  маягаар хөгжүүлэх хэрэгтэй юм гэж харж явлаа. Мэргэжлийн боловсон хүчнээ бүрэн хэмжээгээр өөртөө бэлтгэдэг.  Олон улсын хэмжээнд хүрсэн Төмөр замын дээд сургуультай. Вьетнамд металлургийн салбар хурдан хөгжиж байна. Далайгаас нефть олборлож байна. Вьетнамд  ингэж хүнд хөнгөн үйлдвэрүүд өндөр хурдтайгаар хослон хөгжиж байгаа нь  алс хэтийн  хөгжлийн том ирээдүйн чиг хандлага юм болов уу гэж бодож явлаа. Тус улс 96.5 сая хүн амтай. 1990-ээд онд 60-70 сая хүнтэй байсан юм. Залуучууд нь бие бялдрын хувьд өсөлбөрий ч  болж буй маягтай харагдана. Голчлон мотоцикль л унах юм. Автомашин цөөвтөр. Бидний очсон Дананг хотод шүү дээ. Том том суудлын машин  ховор үзэгдэнэ. Гудамжны гэрлэн дохиогүй. Тээврийн хэрэгсэл явган хүний замын хөдөлгөөн нь асар өндөр соёлтой. Далайн эргээр вьетнамчууд болоод гадаадын жуулчид дүүрэн.  Мотоциклиуд нь утаагүй, бодвол зайгаар ажилладаг байх. Далайн эрэг, ер нь хот нь  өөрөө цэвэрхэн.  Том том эксковаторын шанага шиг юм далайн эргээр тавьчихсан. Шөнөд нь хогоо авчихдаг биз. Өнгөрсөн намар телевизээр харуулсан Хөвсгөл нуурынхаа эргийн байдлыг харьцуулан бодож л явлаа. Вьетнамд хүмүүс нь их тайван, даруухан бөгөөд хөнгөн цэвэрхэн хувцасласан. Ямар нэг юманд сэтгэл зовнисон шинжгүй амгалан,  их хөдөлмөрч байдал л хаа явсан газар болгонд нүд дүүрэн байна. Гадны хүмүүстэй англи хэлээр л ярьцгааж байна. Дээр үеийн түүхийн, аялал жуулчлалын хуучны нэгэн тосгонд бид очлоо. Ёстой таван хэлийн амьтад хэлхэлдэж байна. Хөлөөр, гараар ажилладаг эртний торгоны машинууд ажиллуулж торго болоод гоёмсог хатгамлыг урлан бүтээж байхыг харж нүд хужирлав. Тэр торгоны үйлдвэрийн удирдлага нь бүр дээр үеэс үе дамжин,  ес дэх үе нь ажиллуулж байгаа гэнэ.  Манайхаар бол элэнц, хуланц буюу яс мах цусны хэлхээ тасарсан гэсэн  үг л дээ. Тус үйлдвэр бол одоо улсынх. Вьетнамчууд чинь 1000 жил Хятадын нөлөөнд, 80 жил Францын колоничлолд, дараа нь америкчуудтай байлдаж дайны хүнд бэрхийг  эрэлхэг зориг,  эвийн хүчээр туулж, 1975 онд ялсан. Зовлон үзсэн ард түмэн болоод ч тэр үү эвийн цавуу шиг эв нэгдэлтэй, тэмцэгч ард түмэн   юм даа. 1970-аад онд Зөвлөлтөд сурч байсан зарим нэгтэй нь уулзаж байхад Вьетнамын дайнд бүх социалист орон түүний дотор Монгол Улс өгөөмөр сэтгэлээр  тусалсан. Манай цэргүүд тос хөвсөн маш амттай монгол консерв иддэг байв гэж ихэд бахархсан шинжтэй ярьж байлаа. Хөгжилтэй орныг харж заримдаа атаархах сэтгэл төрөв ч сиймгэр ч бол гэр минь  гэж бодогдоно.  Гагцхүү улс орондоо бид сайн эзэн нь байх учиртай. Миний бие улс төр, эдийн засаг нийгмийн байгууламж, зах зээл судлаач хүн биш ч гэлээ иргэн хүний хувьд очсон  газрынхаа сайн сайхныг  өөрийн эрхгүй өөрийнхтэйгөө жишиж  үзнэ. 1990-ээд оноос өмнө Вьетнам, Монгол, Куба гурав социалист системийн орнууд дотор хамгийн хоцрогдсонд тооцогддог байв. Одоо эд маань толгой дээр цахиур хагалж, мөд Азийн баруудын нэг болох биз. АСЕАН-ий нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, тэргүүлэгчдэд нь орж ажилладаг юм гэнэ. АСЕАН-ий төв Индонези улсад байрладаг. Би Вьетнам хүмүүсээс дуулснаа л аяны богцоо задалж, эв хав муутай бичиж байгаа хэрэг шүү дээ. Эцэст нь тэмдэглэхэд Вьетнам улс эдийн засаг нь зах зээлд аль хэдийнэ бодлоготойгоор шилжээд хэвшчихсэн, улс төр нь тогтвортой орон юм. Тиймээс гадны хөрөнгө оруулалт эрчтэй орж ирж байна. Ялангуяа Япон, Солонгос улстай хамтарсан бүтээн байгуулалтууд  нүдэнд их тусаж байна. Одоо Хо Ши Миний байгуулсан коммунист нам улс орноо авч явж байна. Хятад улсын хөгжлийн загвар ч иймэрхүү л дээ. Орос улс ч улс төрөө тогтвортой байлгахын төлөө том санаа дэвшүүлж байна. Гудамж талбайд Вьетнамын таван хошуу тэмдэг, интернационалийн алх, хадуур хоёр энд тэнд харагдаж байх юм. Нүдээр харж, чихээр сонссоноо л дөнгөж дөрөө мултлаад эмхэлж цэгцэлж олигтой чадсангүй,  үзсэн, харснаа бусдадаа хүргэх гэж  цаасан дээр хальт буулгасан минь энэ билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.14 № 53 (6020)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06