НДЕГ өдөрт 1500 иргэнд шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэв

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг нь Баянзүрх юм. Тус дүүрэгт 350 гаруй мянган иргэн амьдардаг бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг 5000 гаруй ажил олгогч байгууллага бүртгэлтэй байдаг. Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тус дүүрэгт шилжин суурьшигчдын тоо дагаад өссөн үзүүлэлттэй явдаг. Тиймээс төрийн байгууллагууд нь байнгын ачаалалтай, чирэгдэл хүлээлт ихтэй байдаг нь иргэдийг багагүй бухимдуулдаг. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож, иргэдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлэн энэ удаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг нээлээ. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож байгаатай холбогдуулан НДЕГ-ын хамт олон энэ оныг “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь даатгалын үйлчилгээг өргөн хүрээнд хүргэдэг, ачаалалтай хэлтэс учраас ийн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийг өчигдөр албан ёсоор нээсэн юм. Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүлээгдэлгүй хүргэх зорилгоор тус төвийг Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулан, сүүлийн үеийн техник хэрэгсэл суурилуулж үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүлж байгаа аж. “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс  даатгуулагч, тэтгэвэр авагч, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээ авах боломжтойгоос гадна банк, нотариатын үйлчилгээ багтаасан нь иргэдийн цагийг хэмнэж байна. Мөн цахимаар өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтыг цахимаас харж, нийгмийн даатгалын архивын лавлагааг иргэдээс шаардахгүйгээр зохион байгуулж байгаа ажээ. Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна. БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэн, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ажээ.  Одоо энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж дүүргийн иргэд, даатгуулагчдад үйлчилгээгээ илүү ойртуулж, олон шат дамжлагагүй түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байна. Нээлтээ хийсэн энэ өдөр л гэхэд “Нэг цэгийн үйлчилгээ”-г зорин ирсэн иргэдийн ихэнх нь тэтгэврийн насны хүмүүс болон ажлынхаа заваар яваа залуучууд байв. Тэд төрийн байгууллагын үйлчилгээг хөнгөвчилж, илүү шуурхай болгож байгаад талархлаа илэрхийлж байсан юм. Ингээд тус төвийн нээлттэй холбоотой мэдээлэл болон иргэдэд ойртсон бусад үйлчилгээний талаар НДЕГ-ын холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.  

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт: Өвөрхангай аймаг нэг цэгийн үйлчилгээний төвтэй болно

  -Бид нийгмийн даадтгалын үйлчилгээг иргэд  гэрээсээ цахимаар авах боломжийг бүрдүүлж өгч байна. Тухайн иргэн нэг зүйл асуух гэж заавал зорьж ирэх шаардлагагүй болж байна. Цахимаар утаснаасаа өөрийн мэдээллүүдээ харах боломжтой болсон. Иргэд сайн дурын даатгуулагчийн гэрээгээ хэлтэс дээр ирэхгүйгээр, аппликейшнээр хийх боломж бүрдэж байгаа. Мөн утсаар өөрт хамааралтай бүх мэдээллийг авах боломжтой. Энэ жилийн хувьд явуулж байгаа бас нэг гол үйлчилгээ бол явуулын үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь олон нийтийн газар, үйлчилгээний төвүүд болон хороолол, хотхонуудад явуулын үйлчилгээ явна. Газар дээр нь нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж байна. Нэг цэгийн үйлчилгээний төв удахгүй Өвөрхангай аймагт нээгдэнэ. Цаашлаад бүх салбарт нээх зорилготой байна. Нэг цэгийн үйлчилгээний гол ач холбогдол нь тэтгэвэр тогтоолгохоор ирсэн хүмүүс олон шат дамжлагыг хүлээдэг байсан. Мөн ашиг сонирхлын зөрчил гардаг байсан бол одоо   иргэнд шууд үйлчилгээ үзүүлэн бүх бичиг баримтыг нэг дороос шалгаж тогтоож өгөх давхар хяналттай болж байна  

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаян: НДЕГ-ын бүх үйлчилгээ цахимД шилжиж байна

  -Хөдөлмөр эрхлэлт, халамж, нийгмийн даатгал, мэргэжлийн боловсрол гээд бүх мэдээлэл цахимжиж байна. Тухайлбал, энэ жил халамжийн бүх үйлчилгээ  болон нийгмийн даатгалын үйлчилгээ цахим болж байна. Иргэдэд хандаж хэлэхэд “Нийгмийн даатгал” гэсэн аппыг утсан дээрээ суулгаарай. Үүнийг суулгаснаар танд код ирснээр өөрийн бүх мэдээллийг харах боломжтой. Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн бүх үйлчилгээ гарч ирнэ. Жишээ нь I эмнэлэгт үзүүлсэн бол та тэдэн төгрөгийн үйлчилгээ авсан байна гээд бүх мэдээлэл ил тод гарч ирнэ. Ингэснээр иргэн өөрийн төлсөн нийгмийн даатгалын мөнгөө хянах боломжтой юм. Цаашид үйлчилгээ цахим болсноор иргэдэд чирэгдэл үүсэх байдал байхгүй болно. Утсаараа тэтгэвэр тэтгэмж, даатгалтай холбоотой бүх мэдээллийг харах боломжтой болж байна. Таны утсаар асуусан бүх асуултад мэргэжлийн хүмүүс түргэн шуурхай хариу өгнө. Мөн хууль журмын мэдээллүүдийг цахим хаягаар илгээнэ. ЦаашидЭлчин сайдын яам болон аливаа байгууллагууд иргэдийн регистрийн дугаараар мэдээллийг шалгаж үзэх боломжуудыг бүрдүүлж ажиллана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.14 № 53 (6020)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

2 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

11 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

11 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06