Ёс суртахуунтай хакер

2019-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хакер гэхээр цахим ертөнцийн хаягт нь нэвтэрч, бусдын хувийн мэдээллийг хууль бусаар хулгайлж үнэ хүргэж зардаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш ажээ.  “Universal.com”  цахим хуудасныхан АНУ-ын 18 настай “Цагаан бүрх малгайт” хочтой хакер Сэм Карритай ажил, мэргэжлийнх нь талаар хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна. Түүний насныхан  буюу 18 настай залуучууд энэ насан дээрээ банкин дахь дансандаа хурааж хадгалсан хөрөнгөгүй байдаг. Харин Сэм Карри мэргэжлийн хакер болсноор 18 настайдаа амьдралаа бүрмөсөн өөрчилжээ. Түүний “ВВС- агентлагт ярьснаар долоо хоногт 20 гаруй цаг ажилласнаар  100 сая. ам долларын ашиг олдог ажээ. АНУ-ын Небраска мужид амьдардаг хакерчин залуу 11 настайгаасаа хакерчин болохыг хүссэн. Тиймээс компьютер сонирхож  гэрээсээ ч гарахаа больсон хэмээн дурсан ярьжээ. Сэм Карри эхэндээ аав ээж миний хийж байгааг эсэргүүцдэг байсан. Учир нь би өрөөндөө 15 цагаар ажиллаж  гардаггүй байсан юм. Гэхдээ дараа нь емайл хаягаараа мөнгөний баримт хүлээж авсан. Үүний дараа тэдний хандлага өөрчлөгдсөн гэв. Харин одоо Сэм Карриг цагаан бүрх малгайт эсвэл ёс суртахуунтай хакер гэдгээр нь таньдаг болсон байна. “Цагаан бүрх малгайт” гэдэг нь цахим хуудсан дахь алдаа, системийн аюулгүй байдлыг нь хангаж компаниудтай хамтран ажилладаг хакеруудыг хэлдэг аж.  Харин цагаан бүрх малгайт гэгддэг  зарим хакер  өмнө нь хамтарч ажилладаг байсан  компаниудын мэдээллийг хакерддаг болсон. Тиймээс тэднийг  хар бүрх малгайт хакерууд гэж нэрлэдэг бөгөөд кибер халдлага үйлддэг “Anonymous”, “Lizard Squad”  групптэй хамтарч ажилладаг аж. Мөн компаниуд цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалахын тулд хакеруудад өндөр шан амладаг байна. Тиймээс кибер гэмт хэрэгтнүүдэд хар зах дээр боломжийн  үнэтэй ажлын санал олддог аж. Түүний хэлснээр хакер болох нь Сэм Карри шиг залуучуудын хувьд  ашигтай  ажил ажээ. Тэрээр “Хакерууд амласан шагналыг нь авахын тулд хоорондоо өрсөлддөг. Өгсөн даалгавар хэцүү  байх тусам амласан  мөнгөн  шагнал нь өндөр байдаг. Гэхдээ бодит байдалд бүгд багаар ажилладаг. Учир нь бид хийж байгаа ажилдаа их дуртай” гэжээ. Түүнчлэн  цагаан бүрх малгайт хакеруудын байгууллага нь дэлхийд их хүчтэй байгууллага. Мөн энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй найз надад бий. Тэдний ихэнх нь надад ажил олоход тусалдаг гэж “ВСС”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн хакер байх нь санхүүгийн хувьд их ашиг олдогоороо гайхамшигтай ажил гэв. Тэрээр хакераас гадна “17 security” кибер хамгаалалтын компанийг удирдан ажилладаг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.13 № 52 (6019)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06