С.Амарсайхан дөрвөн орлогчоо солино гэв үү?

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар саяхан томилогдоод буй С.Амарсайханыг  хот дээр томоохон  халаа, сэлгээ хийх гэнэ гэсэн мэдээ түүнийг ажлаа хүлээж авсны маргаашаас дуулдсан. Тэгвэл эхний ээлжинд тэрээр дөрвөн орлогчоо солино гэдгээ мэдэгдсэн сурагтай. Мөн тэднийг 30 хоногт багтаан ажлаа хүлээлгэж өг хэмээн хугацаа заасан гэх шивэр авир яриа Хангарьд ордноор таржээ. Одоо  Хотын даргын орлогчоор ажиллаж байгаа хүмүүс бол Су.Батболдын томилсон дарга нар юм. Дээр нь  С.Амарсайханыг  Хотын даргад өрсөлдөхөд дэмжээгүй гэх шалтгаан ч халаа, сэлгээ хийхэд нь гол  нөлөө үзүүлсэн байх талтай гэнэ. Дээрх мэдээлэл үнэн бол Хотын дарга 30 хоногийн дараа шинэ орлогч нараа томилох нь. Бас дээр нь  Нийслэлийн МАН дотор  Засаг даргын орлогч болохоор  горилогсдын ээлжит “марафон” эхэлнэ гэсэн үг. Хотын бүрэлдэхүүний тухайд Засгийн газрын 2016 оны 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан байдаг. Үүнд  Нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга  хоёр  орлогч,  хоёр  төслийн удирдагчтай байхаар баталжээ. Ингэхдээ төслийн удирдагчид  нь Нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллана гэсэн  байдаг. Энэ  бүтцийн дагуу  Хотын өмнөх дарга Су.Батболд  Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг,  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг, Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмааг,  ​Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилсон байдаг. Эх сурвалж: www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06