
Т.САЙХАН
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар болжээ. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцсон байна. Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод, гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.
Эх сурвалж:www.polit.mn
