Боинг 737 МАХ онгоцны хоёр дахь сүйрэл Этиопт тохиов

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Боинг 737 МАХ онгоцны хоёр дахь удаагийн сүйрэл Этиопт өнгөрсөн ням гаригт тохиогоод буй нь олон улсын агаарын тээврийн компаниудад эргэлзээ бий болгоод байна. Энэ агаарын хөлгийн анхны осолд багийнхан болон зорчигчид гээд 157 хүн амиа алдсан юм. Хятадын иргэний агаарын тээврийн газраас өчигдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ дотоодын Боинг 737 МАХ-8-ын бүх нислэгийг аюулгүй байдлын зарчмын дагуу түр хязгаарлав. “Боинг” компани 1916 оноос агаарын хөлөг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд төв нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг аж. Боинг 737 МАХ-8 хөлгийг 2017 оноос үйлчилгээнд гаргасан байна. Этиопт болсон осол шинэхэн Боинг дөнгөж нисээд осолдсоноос хойш зургаан сар хүрэхгүй хугацаанд болж буй харамсалтай тохиолдол юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Lion Air Boeing 737 MAX 8-ын нислэг Индонезийн арлуудтай залгаа оршдог Жава далайд унаж бүх зорчигч нь үрэгдсэн билээ. Тодруулбал, Индонезийн  агаарын тээврийн компани Lion Air Жакартагаас хийсэн дотоодын нислэгийн үеэр хөөрснөөсөө хойш 13 минутын дараа ийн осолдсон юм. Онгоцны дээрх ослууд нь үйлдвэрээс дөнгөж гараад байсан Боинг 737 MAX 8 онгоцтой холбогдож байгаа эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр осол нь хоёул нисэх үедээ осолдсон нь тодорхой ижил шалтгаантай байх магадлалтай гэж шинжээчид мэдээлэлдээ дурдсан байлаа. Хятадын удирдагчид энэ асуудал “Боинг” компани болон АНУ-ын Холбооны агаарын тээврийн газар дахин нислэг үйлдэхийн өмнө аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах ёстой хэмээн үзэж байгаа юм. Одоогоор Этиопын агаарын тээврийн энэ ослын шалтгаан, дээрх хоёр осол нь хоорондоо холбоотой гэсэн баталгаа гарч ирээгүй байна.  Иймд Хятадын агаарын тээврийн газраас онгоцтой холбоотой аюулгүй үйл ажиллагааны баталгаа бий болсны дараа нислэгийг зөвшөөрнө гэдгээ мэдэгдээд байна. Индонези дэх онгоцны ослын шалтгааны мөрдөн байцаалт үргэлжилсээр буй. Хятадын агаарын тээвэрт өдгөө 96 737 MAX маркын онгоцуудыг үйлчилгээнд ашиглаж буй талаар тус улсын зохицуулагч компани “Weibo” цахим хуудаст мэдээлжээ. Тэгвэл тус улсын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл болох “Caijing”-ийн дамжуулснаар 737 Max хөлгөөр хийх байсан олон нислэгийн төлөвлөгөөг 737-800 загварын онгоцоор орлуулах болсон байна. “Боинг” компанийн төлөөлөгч энэ асуудлын талаар тайлбар өгөхөөс татгалзаад байгаа юм. Харин АНУ-ын албаны хүмүүс “Reuters”-т өгсөн мэдээлэлдээ “Хятад улс ямар мэдээлэлд үндэслэн ийм шийдвэр гаргасныг тайлбарлахад эрт байна” хэмээжээ. Одоогоор Этиоп дахь ослын шалтгааныг олоход мэдээлэл дутмаг байгааг талууд онцолж байна. Нислэгийн мэдээллийн “Flight Radar24” цахимд мэдээлснээр өчигдрийн байдлаар Хятад дахь нислэгүүдэд Боинг 737 Max 8-ын төлөвлөгөө бичигдээгүй байлаа. Мөн “Air China Ltd” компанийн 737 MAX агаарын хөлгийн ихэнх нислэг ням гаригийн орой газардсан бөгөөд өчигдөр өглөө олон улсын хоёр онгоц нислэгээ гүйцэтгэжээ. Одоогоор дээрх хөлгөөр дахин нислэг хийх хуваарийг төлөвлөөгүй . Хятадын хойд зүгт агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг “China Southern Airlines Co” компани ч нислэгийн хуваарьтаа 737 Max-ийг тэмдэглээгүй хэвээр байна. Кайманы арлуудад нислэг үйлддэг “Cayman Airways” компани мөн адил 737 MAX 8 маркын онгоцны нислэгүүдээ хангалттай мэдээлэл хүлээн авсны дараа хэвийн үргэлжлүүлнэ хэмээн хойшлуулсан байна. “Fiji Airways” компани Боинг 737 MAX 8 шинэ онгоцны аюулгүйн бүх ажиллагааг хангасан, нислэгийн үйл явцад нь итгэлтэй байгаагаа мэдээлжээ. “Бид нисэгчид болон инженерүүдтэйгээ уулзаж аюулгүй ажиллагааны өндөржүүлсэн стандартыг үргэлжүүлэн мөрдөж, засвар, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа” гэж тус компани мэдэгдэв. Тэгвэл Сингапурын агаарын тээврийн “Silk Air” компани 737 MAX онгоцоор нислэг үйлдсэн хэвээр байгаа аж. Түүнчлэн цаашид тус онгоцны нислэгийг хойшлуулах эсэх талаар ямар нэгэн зүйл төлөвлөөгүй гэдгээ мэдээллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.12 № 51 (6018)
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

2 цаг 18 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

2 цаг 18 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

2 цаг 18 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

20 цаг 21 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06