Л.Ганболд: 6100 иргэн байнгын ажлын байртай болсон

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой ярилцлаа.   -Сүүлийн үед аймагтаа хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу? -Хөвсгөл аймаг иргэдээ эрүүл, оюунлаг, ажилтай байлгах гол хүчин зүйлийг тодорхой болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж 2020 он гэхэд эрүүл мэндийн чиглэлээр Хөвсгөл аймгийнхаа бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулна. Үүгээр дамжуулж өвчлөлийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх бөгөөд зайлшгүй эмчилгээ, үйлчилгээ хэрэгтэй нөхцөлд яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 17 сум, хоёр ерөнхий эмнэлэг дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 он гэхэд өмнөө тавьсан зорилгоо бүрэн хэрэгжүүлнэ. ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтарч 0-18 сартай бүх хүүхдийг иж бүрэн урьдчилан сэргийлэх оношилгоонд хамруулж байгаа. Мөн жил бүр онцгой анхаарч байгаа асуудал бол шүдний өвчлөл. Энэ жил Засгийн газраас “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүүлж, мөн аймгаас алслагдсан сумдаас эхэлж тодорхой мэргэжлийн багийг шүд хөтөлбөрийн хүрээнд гаргаж хэрэгжүүлнэ. Энэ мэтчилэн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил их байна. Бүх сумын эрүүл мэндийн төвийг шинэ автомашинтай болгох ажлыг хийж өнөөдрийн байдлаар хоёр сумын автомашины асуудлыг шийдвэл бүх сум маань автомашины хувьд бүрэн шинэчлэгдэж байгаа. Энэ оноос ямар ч дуудлагад явсан Эрүүл мэндийн төв байнгын шатахуунтай, ямар ч өвчтөн ирж хэвтэхэд эм, тариа нь бүгд хангамжтай байх нөхцлөөр хангасан. -Тэгвэл оюунлаг байлгахын тулд ямар ажил хийж байна вэ? -Хөвсгөлчүүд оюунлаг. Тиймээс бид аль болох өөрсдөө ирээдүй болсон хүүхэд, залуучуудаа хүмүүжүүлж, сургаж, мэргэшүүлж, тэдэндээ ухааруулж, зааж зөвлөж байвал хүүхдүүд маань бүх зүйлийг тусгаж авна. Тиймээс бид зөв иргэн, зөв сайн байх үүрэгтэй, үүргээ биелүүлэх ёстой. Байшин барилга барихаас гадна хүнийхээ зүрх, тархинд нь оюуны хөрөнгө оруулалт хийх, зөв хүмүүжлийг суулгах, бусдыг хүндлэх, өнөөдрийн шинжлэх ухаан, хэрхэн дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх энэ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Мөн шинэ технологийн шинэ ажил үйлчилгээг боловсролын салбартаа хэрэгжүүлж дээрээс нь боловсролын салбарынхныгаа чадавхижуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн элчийн хувьд хүүхдэд хэрэгцээтэй ямар ажил байна түүнд бүх зүйлээ зориулж, бүхнийг хүүхдийн төлөө гэсэн зорилго тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх ашиг, хүүхдийн зөрчил гаргасан хэнийг ч уучилж чаддагүй, шууд хариуцлага тооцдог. Энэ оныг аймгийн Засаг даргын зүгээс “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс бүх хүүхдээ хаана, юу хийж байгааг олж харна. Зургаан настай хүүхэд оюуны спортоор дэлхийн аварга болж байна. Мөн 70 настай ахмад ч гэсэн өнөөдөр дэлхийн аварга боллоо. Зургаан настай балчираас 70 настай ахмад дэлхийг тэргүүлнэ гэдэг хөвсгөлчүүд оюуны бядтай, боломж байна гэдгийг хэлмээр байна. Аймагтаа анх удаа гавьяат багш Д.Цогтоогийн нэрэмжит газарзүйн олимпиадыг цахимаар зохион байгуулахад хүүхдүүд их амжилттай оролцсон. -Иргэдээ ажилтай, орлоготой болоход нь юуг анхаарч байна? -Өнөөдрийн байдлаар 8260 гаруй иргэн ажлын байраар хангагдсаны 6100 нь байнгын ажлын байраар хангагджээ. Өнгөрсөн жил 1575 иргэн ажлын байртай болж байсан. Өнөөдөр Хөвсгөл аймагт бүртгэлтэй, ажил хайж байгаа 1400 орчим ажилгүй иргэн байна. Энэ онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тиймээс ажил хайж байгаа иргэд, залуучууд ажлыг голохгүй бол Хөвсгөл аймаг энэ онд ажилгүйдэл 0 болно. Тухайлбал, 80 гаруй барилга байгууламжийн ажил эхэлж байгаа. Энэ ажлуудыг 1-2 жилийн хугацаанд хийж дуусгана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.12 № 51 (6018)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06