"Би 80 нас хүрэхээс айдаггүй. Надад хийх зүйл их байна”

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

17 настайдаа компаниа нээсэн шүдэнзний худалдаачин

  Фёдор Ингвар Кампрад. Түүнийг 17 настай байхад аав нь сайн сурлаа хэмээн шагнасан мөнгөөр тавилга үйлдвэрлэгч компаниа байгуулсан ажээ. Тэрээр компаниа “ИКЕА” гэж нэрлэсэн бөгөөд  эхний хоёр үсэг нь түүний нэрний үсэг юм байна. Харин сүүлийн хоёр үсэг нь түүний өссөн “Elmtaryd”  хэмээх эдлэн, төрсөн хот “Agunnaryd”-ийн эхний үсгийг оруулснаар энэ нэр бий болжээ. Ингвар Кампрад бизнесийн замналаа төрсөн хотынхоо хөршүүдэд шүдэнз зарж эхлүүлсэн байна. Улмаар загас, шинэ жилийн тоглоом, үзэг харандаа зардаг байсан нь тэрбумтан болох замналынх нь эхлэл байжээ. Ингвар Кампрад Шведийн  Смаланд мужид  байдаг “Elmtaryd”  хэмээх  эцгийнхээ эдлэнд төрсөн байна. Харин Германы газрын эзний хүү өвөө нь 1896 онд Шведэд дүрвэж ирсэн байна. Компаниа байгуулснаар  залуу Ингвар Кампрад их хэмжээний шүдэнзийг  хямд худалдан авч, боломжийн үнээр жижиглэн худалдсанаар ашиг олж болохыг ойлгожээ. Мөн загас зарах зэргээр бизнесээ өргөжүүлсэн байна.  Харин үүнээс таван жилийн дараа тавилга зарж эхэлснээр анхны түшлэгтэй зөөлөн сандлаа заржээ. Мөн 1951 онд анх удаа тавилганы цуврал номоо гаргасан байна. 1953 онд “ИКЕА” компанийн бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Харин түүний бизнес, санаачлага амжилттай болж байгаагийн нэг нотолгоо нь Шведийн тавилга худалдааны холбоо тавилгын материал үйлдвэрлэгчдэд “ИКЕА” компанийг материалаар хангахыг болиулахын тулд дарамт үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр Ингвар Кампрадын компани энэ салбарын хамгийн чухал арга хэмжээ болох үндэсний үзэсгэлэн худалдаанд оролцож чадахаа болиход хүрсэн байна. Энэ дайсагнасан байдал нь одоогийн өөрсдөө  тавилгынхаа төслийг  зурах, тавилга үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ  гадаадад гаргадаг. Азийн орнуудаас түүхий эдээ худалдаж авснаар Шведээс гадуур худалдааны шинэ харилцагчтай болох “ИКЕА” групп болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн ажээ.  

Компаниа удирдахаа больсон нь

  Инград Кампрад 1986 онд компанийн удирдлагаа хүүхдүүддээ шилжүүлж, өөрөө зөвлөхөөр ажиллах болсон юм.  Харин 1994 онд фашист хөдөлгөөнийг дэмжигч, идэвхтэн Пер Энгдалийг нас барсны дараа хувийн захидлууд нь нийтлэгдсэн байна. Захианд Ингвар Кампрадыг түүний фашист бүлгийн гишүүн байсан гэж дурджээ. Гэхдээ хэзээ гишүүн байхаа  больсон нь  мэдэгддэггүй ч 1950 оны эх хүртэл Энгдалийн найз байсан байна. Харин Инград Кампрад түүний өнгөрсөн үеийн талаар ярихдаа тухайн үед хамгийн том алдаа гэж үздэгээ мэдэгджээ. Дараа нь байгуулсан компанийнхаа бүх еврей ажилчдаас уучлал хүссэн захиа бичсэн байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байснаа зөвшөөрчээ. Харин 2011 онд Итали руу хийсэн аяллынх нь үеэр танилцаж 1963 онд түүнтэй гэрлэсэн хоёр дахь эхнэр Маргарета Стеннерт нас барсан байна. Түүнчлэн Швейцарийн Лозанна хотод амьдарсныхаа дараа 2016 оны  зургадугаар сард 17 настайдаа компаниа байгуулсны дараа 1953 онд анхны дэлгүүрээ нээсэн Шведийн өмнө зүгт байдаг Альмхулд эдлэн рүү нүүнэ гэдгээ зарлажээ. Улмаар компанийн удирдах зөвлөлийг удирдахаа больж дөрвөн хүүхдийнхээ нэг Матиас Кампрадад шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдийгээр дөрвөн хүүхдийн аав, дэлхийн хамгийн баян хүн болсон ч энгийн амьдралаар амьдарч нийтийн тээврийн унаагаар явдаг байжээ. Тэрээр хоёр удаа гэрлэж байсан. Керстин Бадлинтай анх гэрлэсэн бөгөөд охин хүүхэд үрчилж авчээ. Гэвч тэд 1960 онд салсны дараа 1963 онд түүнд гурван хүү төрүүлсэн Маргарета Стеннертэй гэрлэсэн байна. Харин 17 настайдаа компаниа байгуулж явсан энэ хүн 91 настайдаа нас баржээ. Энэ талаар компанийн зүгээс хийсэн хэвлэлийн мэдээнд түүнийг XX зууны шилдэг бизнесмэн гэж нэрлэсэн байна.

1.Зүүрмэглэж байгаа тэр хүмүүс алдаа гаргадаггүй.


2.Би 80 нас хүрэхээс айдаггүй. Учир нь надад хийх зүйлс их байна. Надад үхэх цаг байхгүй.


3.Бүтээлч байдал, ажилдаа итгэх бол чиний амжилтын чинь үндсэн хэсэг юм.


4.Сайн удирдагч  сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд байдаг. Би “ИКЕА”компанийн ажилчдын үлгэр дууриал байх ёстой.


5.Мөнгийг цонхоор шидсэнээс жаахан харамч байсан нь дээр.


6.Хэрэгтэй бол мэргэжлийн хүмүүс миний алдааг засах хэрэгтэйг би мэднэ. Гэхдээ тэдний хэд нь надад ажиллахаар ирснийг чи мэддэг бол,


7.Бидний санаа бол бүгдэд үйлчлэх, мөн мөнгө багатай хүмүүст ч гэсэн.


8.Бид удирдах албан тушаалд олон эмэгтэйг тавих ёстой. Учир нь эмэгтэйчүүд гэр бүлийн бараг бүх зүйлийг шийддэг.


9.Цаг хугацаа бол таны хамгийн чухал баялаг. Чи 10 минутад их зүйл хийж чадна. Цаг хугацаа нэг удаа алдагдсан бол үүрд явна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06