Гадаад өрийн хэмжээгээр Венесуэл улс дэлхийн дээд үзүүлэлт тогтоожээ

2019-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Олон улсын санхүүгийн хүрээлэн Венесуэлийн гадаад өрийг үнэлж, 156 тэрбум ам.доллар буюу экспортын 738 хувьд хүрснийг тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн дээд үзүүлэлт аж. Каракас өрийнхөө хэмжээг дэлгэж мэдээлэхгүй байгаа юм байна.
Фото: Carlos Becerra / Bloomberg
2018 оны эцсийн байдлаар Венесуэл улсын болон хувийн секторын гадаад өр бараг 156 тэрбум ам.долларт хүрснийг Вашингтоны Олон улсын санхүүгийн хүрээлэн тооцоолж гаргажээ. 2007 оны үзүүлэлттэй харьцуулахад гадаад өр 2.5 дахин нэмэгдсэн байна. Гадаад өрийн талаарх тоо баримтыг Венесуэлийн Засгийн газар нийтэлж мэдээлдэггүй аж. Николас Мадуро 2013 онд Засгийн эрхэнд гарснаас хойш Венесуэлийн Төв банк макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг байнгын горимоор дэлгэж харуулахаа зогсоосон байна. Эдийн засгийн статистик байхгүйтэй холбогдуулан ОУВС сэтгэл дундуур байгаагаа 2018 оны тавдугаар сард Венесуэл улсад албан ёсоор илэрхийлжээ. Түүгээр ч барахгүй сүүлийн жилүүдийн бат найдвартай тооцож хэмжсэн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт ч энэ улсад байхгүй юм байна. Америкийн аюулгүй байдлын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Рейчел Зимба РБК-тай ярилцахдаа Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн үнэлгээг тэр “найдвартай” хэмээн үзэж байгаа ажээ. Түүний хувийн тооцоогоор бол Венесуэлийн гадаад өр 150 тэрбум орчим ам.долларт дөхөж очих гэнэ.  

Өр экспортоос найм дахин их

  • Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн баримтад дурдсанаар Венесуэлийн гадаад өрийн 90 гаруй хувь ньТөв Засгийн газрын болон газрын тосны PDVSA компанийнх ажээ.
  • Үүний 65 тэрбумыг өрийн бичгээр Каракас, PDVSA хоёр төлөх ёстой. Гаргасан өрийн бичгийн нэгээс бусад нь бүгд дефолтод оржээ.
  • PDVSA 2020 онд төлж барагдуулахаар зөвхөн эдгээр өрийн бичгийн хүүгийн хувийг төлж байгаа. Тэдгээр өрийн бичгийн 50.1 хувийг Америкийн газрын тос боловсруулах CITGO компанийн хувьцаа эзэлдэг (CITGO – гийн үлдсэн 49,9 хувь нь “Роснефть” – ийн барьцаанд байдаг). Дөрөвдүгээр сард PDVSA өрийн бичгийн дагуу 71 сая ам.доллар төлөх ёстой.
  • Түүнчлэн олон улсын санхүүгийн баримтад дурдсанаар Венесуэлийн Засгийн газар ОХУ болон БНХАУ-д 26 тэрбумыг төлөх ёстой. Мөн PDVSA “Роснефть”-д таван тэрбум ам.долларын өртэй болохыг уг баримт бичигт дурджээ.
  • Венесуэлийн гадаад өр тус улсын нэг жилийн экспортын 738 хувьтай тэнцэхийг олон улсын санхүүгийн хүрээлэнгийн баримтад мөн онцолжээ. Энэ бол хөгжиж буй улс орнуудын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их бөгөөд дэлхийн дээд хэмжээ юм байна.
 

Үзүүлэлтүүд зөрж байна

Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тоо баримт 2019 оны нэгдүгээр сард PDVSA-гийн нийтлүүлснээс харьцангуй өндөр гарчээ. Тухайлбал, PDVSA-гийн мэдээлснээр 2018 онд тус компанийн өр таван хувиар буурч, 34.6 тэрбум ам.доллар болжээ. Харин PDVSA-гийн гадаад өрийг олон улсын санхүүгийн хүрээлэн 63 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон. PDVSA “Роснефть”-д 2.3 тэрбум ам.долларын өртэй (олон улсын санхүүгийн хүрээлэнгийн дурдсан таван тэрбум ам.доллар биш) хэмээн Оросын компани мэдээлсэн. Гэхдээ энэ үзүүлэлтэд хүүг харгалзаагүй юм байна. Ихэнх шинжээчийг бодвол Венесуэлийн гадаад өрийг олон улсын санхүүгийн хүрээлэн харьцангуй өндөр үнэлж тооцжээ. Тухайлбал, Тагнуулын төв газар 2017 оны эцсийн байдлаар Венесуэлийн гадаад өрийг 100.3 тэрбум ам.доллар гэж тооцжээ.

Өрийн бүтцийг дахин авч үзэх боломжууд

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо хэрэв засгийн эрхэнд гарвал эрт, орой хэзээ нэгэн цагт ОУВС-гийн хяналт дор улс орон гадаад өрийнхөө бүтцийг дахин авч үзэх болно хэмээн CNBC суваг мэдээлэв. “Энэ бол Засгийн газрын баталгаажуулсан өрийг дахин авч үзэх хамгийн нарийн төвөгтэй, томоохон тохиолдлын нэг байх болно” хэмээн тус суваг үзэж байна. Гэхдээ Гуаидо ОХУ, БНХАУ-ын өмнө хүлээсэн өөрийн үүрэг хариуцлагаа зөрчихгүй байх биз. “Мадуро засгийн эрхийг хууль бусаар эзэгнэсээр байгаа нөхцөлд ОХУ, БНХАУ-ын Засгийн газрууд Венесуэлд оруулсан хөрөнгөө буцааж авахгүй гэдгээ мэдэж байгаа. Бид харин эсрэгээр хууль ёсны дагуу манай улс оронтой байгуулсан өрийн үүрэг хариуцлагыг цуцлахгүй гэдгийн баталгаа байх болно” хэмээн Гуаидо гуравдугаар сарын 1-нд РБК-тай ярилцахдаа хэлсэн. “Байдлыг хараад байхад Венесуэл улс зүгээр нэг төлбөр барагдуулахтай холбоотой хямрал бус, харин төлбөрийн чадваргүйн хямралд орсон байна. Тиймээс Мадуро эсвэл Гуаидогийн аль ч Засгийн газар өрийн бүтцийн асуудлыг дахин авч үзэхдээ үнэт цаасны өртгийн 30 хувиас бага, харьцангуй доогуур төвшинд алдагдлыг нөхөн төлөхөөр өрийн бичгийг эзэмшигч нарт санал болгох байх” хэмээн Рейчел Зимба үзэж байна. Үнэт цаасыг өр барагдуулах хугацааг хойшлуулах болзлоор солих нь хангалттай биш, өрийг хасуулж тооцуулах хэрэг ч бас гарна хэмээн тэр өгүүлэв. Одоогийн дэглэмтэй хэлэлцээр хийхийг боломжгүй болгож байгаа АНУ-ын хоригууд, өрийн бүтцийг дахин авч үзэхийг магадгүй Мадуро өөрөө хүсэхгүй байгаа явдал өрийг хасч тооцох тун дургүй байгаа хоёр том хөрөнгө оруулагч болох ОХУ, БНХАУ байгаа нь ойрын хугацаанд өрийн бүтцийг дахин авч үзэхэд саад болж байгаа гурван нөхцөл байдал ажээ. Үүнээс гадна 2017 онд Үндэсний ассамблейг татан буулгасны дараа өнөөгийн дэглэмийн тавьсан шинэ өрийн хүчин зүйл ч бас байгаа юм байна. “Энэ өрийг үл бүтэх зүйл хэмээн үзэх бүрэн магадлалтай хэмээн шинжээч өгүүлж байна. Эх сурвалж: www.polit.mn
Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

5 цаг 29 мин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

Уржигдар 18 цаг 22 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Уржигдар 18 цаг 20 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Уржигдар 18 цаг 17 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Уржигдар 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Уржигдар 13 цаг 03 мин