Ч.ГАНТУЛГА
Найруулагч Л.Бат-Амгалангийн Их Британийн кино найруулагч Иан Эллардайстай хамран бүтээсэн “Од ба Гэгээ” кино энэ сарын 29-нөөс манай театруудаар гарч эхлэх юм. Тус бүтээл нь БНСУ-ын Бусаны кино наадамд шилдгээр шалгарч, олон улсад нээлтээ хийсэн билээ. Дэлхийн олон оронд гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй тус киноны гол дүрд дуучин Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон юм. Кинонд дуу хөгжимд дурласан хоёр залуугаар төлүүлж, их хотын амьдрал хэрхэн өрнөдгийг харуулахыг зорьжээ.
Эх сурвалж: www.polit.mn