Д.Эрдэнэбат: Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм үндсэн хууль зөрчсөн

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /03.11/ ээлжит бусаар хуралдлаа.  Хурлын дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат  мэдээлэл хийсэн юм.  Тэрээр “Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь сайн хэрэг. Гэхдээ нэг талын мэдээллээр олон нийтийн тархийг угааж болохгүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй хамт сэтгүүлчдэд тараасан материал дунд ОХУ-ын “Ростех” компанийн захирлаас ирсэн захидал бий. Энэ захидлыг орчуулахгүйгээр тараасан байна лээ. Орчуулгыг нь хийж тараахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардаж байна. Энэ захидалд Монгол Улсын Засгийн газар яагаад өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй болсон хариулт бий. Учир нь “Ростех” компани уг захидалдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахын тулд ажлын 12 хоногийн дотор төлбөр төлөхийг шаардсан юм. Энэ захидал 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Яг хэзээ ирснийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шүүгээд олох боломжтой. Ажлын 12 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар босгож чадах уу, үгүй юү гэсэн асуудал үүссэн юм. “400 сая ам.доллар босгоод авчих байсан юм” гээд ярихад амархан л даа. Гэвч ярих хийх хоёрын хооронд асар том зөрүү байдгийг ойлгох хэрэгтэй” гэв.  Мөн тэрээр Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06